ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР 2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-27 11:36:17


Худалдаа хөгжлийн банкны “Шангрила”дахь салбараас 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар хоёр сая ам доллар залилсан ноцтой хэрэг гарчээ.

Тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-н хөрөнгө оруулалттай компаний баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Тэрбээр залиланг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үгссэн нь тодорхой болжээ.

ЦЕГ-аас өчигдрөөс цахимаар “Эрэн сурвалжилж байна” гэсэн гурван залуугийн зурагтай мэдээлэл гарч эхэлсэн.

Тэгвэл эдгээр залуус уг залилангийн хэргийн холбогдогч бөгөөд тэднийг өнөө өглөө баривчилсан байна.

Хоёр сая ам долларыг хуурамч бичиг баримтаар олгосон банкны ажилчдаас мэдүүлэг авчээ.

Уг хэргийг ЭЦГ-н Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байна.

                 Хийморь Чука.

Холбоотой мэдээ