Камбож – Кох конг мужийн ойг устгах ажил явагдсаар байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-27 13:19:33


Хөгжлийн төсөл хэрэгжүүлэх зорилготой хөрөнгө оруулалтын компаниуд Камбожын зүүн өмнөд хэсгийн Кох Конг мужийн нутаг дэвсгэрийн ой модыг устгаж байна. Энэ мужийн газар нутгаас томоохон хэсгийн олон жилийн өмнө төслийн хүрээнд хувийн хэвшлийн компаниудад өгсөн бөгөөд одоогоор маш их хэмжээний ой модыг устган, олон тооны тосгоны оршин суугчид өөрсдийн амьдралын цорын ганц эх үүсвэр болсон гэр орон, газар нутгаа орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Тэд ойгоос өөрсдийн хэрэгцээт хүнсээ хангадаг байж. 

Тосгоны оршин суугчдын сэтгэгдэл

Иргэн 1Энэ хэсэг модоор дүүрэн байсан. Бидэнд багахан хэмжээний нарийн зам байсан, машин байхгүй, мотоцикл байхгүй амар тайван байжээ. Харин Хятадын хөгжлийн төсөл хэрэгжсэнээр энд нэг ч мод үлдээгүйЭнэ газар өмнө нь олон том модтой байсан тул хумхаа өвчнөөр амархан тархдаг байсан, харин одоо ийм жижигхэн мод л байна. Энэ хөгжлийн төслийн эхэн үед бидэнд төслөө танилцуулахаар ирсэн хүмүүст бид их баяртай байсан. Учир нь бид ойд амьдардаг, ямар ч автомашин, мотоцикль байдаггүй болохоор маш их баяртай байсан. Тэд бидэнд зохимжтой нөхөн төлбөр олгоно гэж хэлсэн, дээрээс нь энэ хэсгийн хөгжүүлэх тул бид баяртай байгааБи өөрийн амьдардаг хэсгээс нүүсэн боловч одоо болтол тэр хэсэгт хөгжүүлэлт хийгдээгүй байна, дахин хэр удаан хүлээх ёстойгоо мэдэхгүй байна
Иргэн 2: Ой модонд зэрлэг заан амьдарсаар байгаа, манай хүү заантай тааралдаад түүнийг хөөсөн. Тэгэхээр би ойн хажууд амьдрахдаа аюулгүй бус байдаг
Иргэн 3: Тосгоны оршин суугчдын хэн нь ч будааны тариалан эрхэлдэггүй, тэд ойн нөөц бололцооноос хамааралтай амьдардаг эсвэл механикчаар ажилладаг.
Эх сурвалж: А24 мэдээний агентлаг / А24 News Agency

Холбоотой мэдээ