Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан XIV Далай лам Монголчуудад зориулан сургаал айлдлаа.
Түүний хэлсэн үгнээс онцлох хэсгүүдийг түүвэрлэн хүргэж байна.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц:
Төвд, Монголчууд маш онцгой барилдлагатай ард түмэн.
Монголын номын нөхөд ихэнх нь Богд Зон ховын шашныг шүтдэг хүмүүс.
Та бүхэн бурхан багшийн айлдварыг сайн санах хэрэгтэй.
Бурхан багш айлдахдаа бид бүхэн өөрөө өөрийнхөө аврагч юм гэсэн байдаг.
Сайн үйлийн дүнд амар амгаланг амсдаг.
Муу үйл хийвэл зовлон ирнэ.
Тэр зовлонгоос бурхан аврах боломжгүй.
Тиймээс өөрөө өөрийнхөө аврагч, өөрөө өөрийнхөө итгэл юм.
Хэрвээ дотоод сэтгэлээ номхруулж чадвал бусдад муу үйл хийхээ болино.
Сэтгэлийг засах, номхруулахад олон шашин номлолоо айлдсан.
Харин бурхны шашны хувьд сэтгэлийг засахад зөвхөн ерөөл айлдах нь нөлөөгүй.
Сэтгэлийг хямраадаг, зовоодог зүйлийг таньж мэдэж уг үндсээр нь алга болгох хэрэгтэй.
Зовлонгийн уг үндэс нь бидний сэтгэлийн уур хилэн, хүсэл шуналаас үүдэлтэй.
Эдгээр нь би гэсэн хүчтэй бодлоос үүдэлтэй.
Хүн нийгмийн амьтан учраас миний амьдрал бусад нийгмээс хамааралтай юм.
Нэгэнт хамааралтай учраас бусдыг хайрлах сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй.
Бүхий л шашин энэрэл хайрыг номлодог.
Хүүхдэд багаас нь Чойрын ном сургавал хурц ухаантай болдог.
Арц, хүж авч асааж, рашаан ус авснаар амьдрал сайжрахгүй эрдэм номондоо л шамд.
Монголчуудын хувьд их данхар толгойтой байдаг.
Тиймээс та бүхэн энэ том толгойгоо ашиглах хэрэгтэй.
Бурхны номыг шууд хүлээж авах уу эсвэл тайлбартай хүлээж авах уу гэдэг нь суралцагчдын сонголт.
Материаллаг зүйлийг хөөцөлдөх тусам мунхаг, шунал, уур, атаа, хорсол тэргүүтэн дэвэрдэг гэж Бурхан багш айлджээ.
Хайр гэж энэрэх нигүүлсэх сэтгэлийг хэлнэ гэж Бурхан багш айлдсан.
Танд шунал төрөөд байвал бусдад өглөг өг.
Өглөгийн үрээр хүссэн зүйлс чинь аяндаа бүтнэ.
Энэрэх нигүүлсэх сэтгэлийг бодож, бусдын тусыг эрхэмлэх нь гэгээрэл сэхээрэлд хүргэж, амар тайван амьдралын үүд нээгдэнэ.
Тэр чинээгээр дараа дараагийн төрөл тутамдаа оюун санаа нь дээшилсээр Бурхныг хутгийг олж болно гэж номлодог.
Амьтай бүхэн бурхан болох боломжтой.
Тэр бүхэн өөрөөс чинь л хамаарна гэж үздэг.
Өнөөгий нийгмийн бухимдал, үл ханах шуналт сэтгэлээс гарч байгаа гэж үзвэл үүнд шашин л туслах байх, шашин дотроо зөв үзэл, зөв сургаал номлол туслах юм.
Өнөөдөр ямар байгаагаа хүнээс асуух хэрэггүй.
Өчигдрөөсөө буюу өнгөрснөөсөө мэд гэдэг.
Төмс тарьчихаад алим түүх боломжгүй, нэмэргүйтэй агаар нэг байх.
Ажаад байхад бид өөрийгөө сонсох, дотогшоо анхаарах, үйлдсэн үйлээ хянах л дутуу байх шиг.
Бидэнд эрх чөлөө, идэж уух, өмсөж зүүх бүхэн байгаа.
Байхгүйг нь бүтээх боломжтой.
Үүндээ үл ханаж бусдын бол сайн сайхныг ч шүүмжлэх, гутаан доромжлох, өөрийн бол үзэшгүй мууг зөвтгөх.
Хилэнцэт муу үйл эхлээд сэтгэлд бодогдож төрж байгаад үг болж гардаг юм шүү дээ.
Үг дахин дахин давтагдсаар үйлдэл болдог юм байна.
Бид ер нь зөв сайн үйл өчүүхэн ч хийхгүй, бодохгүй байсаар яаж аз жаргалтай, амар тайван амьдрах вэ дээ.
Бурхан багш зүгээр суугаад бай, бусдыг шүүмжилж, гутаагаад бай гэж айлдаагүй.
Та хөдөлмөрлө, хөдөлмөр хичээл зүтгэлийн үр дүнд амар амгалан ирнэ гэж айлдсан.
Амар амгалан хаанаас гардаг вэ? гэхээр гадаад хүчин зүйлээс бус дотоод сэтгэлээс гарна гэж айлдсан.
Өөрийн сэтгэлийг номхотгож чадсан тэр хүн хаана ч байсан амар амгалантай байна.
Уулын мухарт юу ч үгүй хэвтэж байсан ч жаргалтай.
Жич:
Бурхан багшийн их дүйчэн өдөр (пали, самгарди хэлээр: Vaiśākha) нь Бурхан багш эхээс
мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Монгол Улсад 1990 оноос хойш тэмдэглэх болсон ба 2020 оноос бүх нийтийн амралтын өдөр болгосон
Далай багшийн өнөөдрийн сургаал
Хийморь Чука
2021-5-26