Хөлөг онгоц живж 100 гаруй хүн алга болжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-27 23:00:08


Нигерийн баруун хойд нутгийн Кебби мужид 26-ны өдөр хөлөг онгоц живсэн осол гарч, 100 гаруй хүн сураггүй алга болоод байна.

Хэт ачаалсны улмаас энэ удаагийн осол гарсан, зөвхөн 20-оод хүнийг аварсан, бусад 100 гаруй нь сураггүй алга болсон гэж тус орны хэвлэлүүд орон нутгийн албан тушаалтны үгнээс иш татан мэдээлжээ.

Хэт ачаалах, аюулгүй байдлын арга хэмжээ зохисгүй зэргээс шалтгаалан Нигерт хөлөг онгоцны осол тасардаггүй. 5-р сарын 8-нд л гэхэд тус улсын Нигер мужид мөн хөлөг онгоц живж, наанадаж 28 хүн нас барсан юм.

Холбоотой мэдээ