Сэтгүүлч. У.Болортуяа. У.Хүрэлсүх туйлширч хэтрүүлэхээ байчих! МАН!
Улс ТөрУ.Хүрэлсүх туйлширч хэтрүүлэхээ байчих! МАН!
1. Утааг бууруулсан нь үнэн ч дутуу хүртээмжгүй, өгөөжгүй мэдээллээс нь болж хэдэн хүн амиа алдлаа!
Хэдэн хүүхэд угаартаж нас барав.
Үйлдвэрээ технологийн дагуу бариагүйгээс тэр хавийн иргэд эрүүл мэндээрээ яаж хохирлоо!
2. Зам гүүр барьсан л гэж байна!
Барих угаасаа ёстой.
Барьсан бол Баярлалааа.
Гэхдээ л дарханы замаа авчихмаар бна.
Бас л хичнээн хүн эрдэнэт амиа алдав!
Шууд бус зардал хүн ардаас хичнээн гарав.
Манай байгууллага л гэхэд дарханы замаар явж машинаа эвдээд ирээд зөндөө засвар хийсэн.
Эрдэнэт, дархан руу булганаар дамжиж тойрч явж цаг хугацаа бинзен тос гээд....
Иргэдийн халааснаас мөнгө урссаар....
3. Шинэ нисэх л гэнэ хэхэ.
Яг Хүрэлсүхийн ажил биш шүү дээ.
Тэгж ярьвал аль 2017 онд ашиглалтад орох ёстой байсан газар одоо хүртэл манай талын буруугаас болж ашиглалтад ороогүй дөрвөн жил өнгөрлөө.
4. У.Хүрэлсүхийн хамгийн сайн хийх ёстой том ажлуудын нэг нь Оюутолгой гэрээг сайжруулах бсн юм.
65-уулаа одоо 62-уулаа намын дарга, ЕС байсан хүн. ОТ дээр дорвитой, зоригтой юу ч хийгээгүй.
Монголд өгөөжгүй гэдгийг нь яриад мэдээд байсан хэрнээ хэдэн жилийг эс үйлдлээрээ давсан.
Одоогийн ЕС нь ярьж байгаа нь сайн хэрэг ч сонгуулийн дараагаас л үр дүн гарвал гарах болов уу.
5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв чинь гаднын тусламжаар барьсан.
Хятадын мөнгөөр барьсан санаж байна.
Харин ч нөгөө нэр муу Эрдэнийн үед эхэлсэн төсөл.
Өөр зөндөө ажил хийсэн байх аа.
Тэр бүхнийг нь үгүйсгээгүй.
Туйлшраад Монголд хийсэн бүхнийг Хүрэлсүх хийсэн юм шиг МАН бичээд байхаар нь мэддэгийнхээ зах зухаас бичлээ.
Битгий хэтрүүл, битгий туйлшир!
Яг үнэнээр нь бич!
Ингэж мэдээлэл гуйвуулах чинь маш балмад худалч хүний зан шүү !
Ажил эхлүүлдэг ч төгс гүйцэтгэл хийдэггүй.
Үр дүнг нь хянадаггүй, чанартай дуусгадаггүй Монгол зан чинь шүү дээ !
Эх сурвалж: У.Болортуяа