Гадаад харилцааны сайд нар утсаар ярьжээ 2021-05-28 10:20:55

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-28 05:35:43


Тавдугаар сарын 27-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад харилцааны сайд Ван И, Их Британийн засгийн газрын тэргүүн сайд бөгөөд гадаад харилцааны сайд Доминик Раабтай утсаар ярьжээ.

Ван И:

Хэдийгээр цар тахлын нөлөөнд өртсөн ч өнгөрсөн жил Хятад, Их Британийн худалдаа эерэг өсөлттэй гарч, энэ оны нэгдүгээр улиралд Хятад улс нь Их Британийн бараа бүтээгдэхүүний худалдааны хамгийн том түнш болсон нь хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаа маш уян хатан бөгөөд нөөц боломжтой гэдгийг харуулж байна.

Хятад, Их Британи нь бүгд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болохоор олон улсын үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, зөвшилцөл, ойлголцлоо нэмэгдүүлж, цар тахал, цаг уурын өөрчлөлт зэрэг даяаршсан асуудлыг зохицуулахад хүчээ нэгтгэж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой хөгжилд хүчин сэлбэх ёстой.

Хятад, Их Британи хоёр орон түүх, соёл, тэрчлэн хөгжлийн үе шатны ялгаа зөрөөнөөс хамааран асуудлыг авч харах өнцөг нь ч адилгүй байж, улмаар санал зөрөлдөөн үүсдэг.

Гэхдээ хамгийн чухал нь хоёр талаараа харилцан хүндэтгэж, нээлттэй, голч шударгаар зөвшилцөж, ойлголцлоо нэмэгдүүлэн, сэжиг тааврыг арилгаж, үнэн худлыг ялгаж тодруулах ёстой.

“Микрофоны дипломат харилцаа" нь сайн сонголт биш бөгөөд "жижиг тойргийн улс төр" нь ч цаг үеийн шаардлагад нийцэхгүй.

“Нэг улс хоёр систем” бол Хятад улсын үндсэн бодлого байж, үүнийг хятад улс тууштай баримтлах болно.

Хонконгт хэрэгжүүлж буй бий бүхий бодлого нь “Нэг улс хоёр систем”-ийг тогтвортой байлгахын төлөө юм.

Шиньжяны асуудлын хамгийн үндсэн зүйл бол терроризм, хагалан бутаргах, хэт туйлшралын эсрэг асуудал юм.

Гадаадын олон салбарын хүмүүс Шиньжянд ирж, өөрийн биеэрээ үзэж танилцахыг Хятад улс дэмжинэ, гэвч таамаглалд тулгуурласан “шалгалт” гэгчийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нээлттэй байр сууриас Их Британийн талтай эмзэг асуудлаар санал бодлоо үргэлжлэн солилцоход Хятад улс бэлэн, гэвч эрхбиш Хятад улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Хятадын ард түмний бие даан сонгосон хөгжлийн замналыг хүндэтгэж, Хятад улсын дотоодод хөндлөнгийн оролцоо хийхгүй байхаар угтвар болгоно гэжээ.

Доминик Рааб: Хоёр орны хооронд хэдийгээр санал зөрөлдөөн оршиж байсан ч харилцан хүндэтгэж, адил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөх  зориг санааны дагуу Хятад улстай санал солилцон, ойлголцлоо тасралтгүй нэмэгдүүлж, хамтын ажиллагааг хоёр талын харилцааны гол урсгал байлгахад Их Британийн тал бэлэн байна.

Цар тахлын эсрэг Хятад улсын олсон ахиц амжилтыг Их Британийн тал өндрөөр үнэлж байгаа бөгөөд олон нийтийн эрүүл мэнд, “Бүс ба зам” санаачилга, эдийн засаг, худалдаа, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг олон салбарт Хятад улстай зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Хоёр талаараа бас Ираны цөмийн хэлэлцээр, Солонгосын хойгийн асуудал, Мьянмарын нөхцөл байдал зэргээр санал солилцжээ.

Холбоотой мэдээ