МАХН албан ёсоор татан буугдлаа
Улс ТөрУлсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2021.05.28/ боллоо.
Хуралдаанаар Монгол Ардын Хувьсгалт намаас Монгол Ардын намтай нэгдэж буй учир үйл ажиллагаагаа зогсоож, улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасныг хэлэлцэв.
МАХН-ын энэ сарын 16-ны өдөр хуралдсан Ээлжит бус Их чуулганаас гаргасан шийдвэрийн талаар ирүүлсэн баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаж байна гэж үзэн хүсэлтийг хангаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Монгол Ардын хувьсгалт намын үйл ажиллагааг зогсоосныг бүртгэж, улсын бүртгэлээс хасах шийдвэрийг гаргалаа.