Америкийн сэтгүүлч "Вирус Үханиас алдагдсан" хэмээн хөөрөгдөв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-29 08:14:20


АНУ-ын улс төрчид коронавирусын эх үүсвэрийн тухай хуучирсан яриагаа давтаж эхлэв.

Үүнд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч зүгээр суухгүй нь мэдээж.
 "Уолл Стрийт Журнал" сонины 5-р сарын 23-ны дугаарт "Өмнө нь АНУ-ын тагнуулын талаар мэдээлээгүй тайлан", нэрээ нууцалсан "албан тушаалтнууд"-ын мэдээнээс иш татан нийтлэл хийж, "2019 оны 11-р сард Үхань хотын Вирус судлалын хүрээлэнгийн гурван судлаач бие нь тааруухан байсны улмаас эмчилгээ хийлгэсэн", мөн "Вирус Үханиас алдагдсан" хэмээн хөөрөгджээ.


"Уолл Стрийт Журнал" сонины энэхүү мэдээлэл нь АНУ-ын засгийн газрын Хятад улсыг харлуулах гэсэн хуучин хөг аяа сэргээсэн төдий хэрэг, өөр зүйл биш.

Харин мэдээллийн хамтран зүтгэгчийн нэг нь Майкл Р.Гордон хэмээх сурвалжлагч аж.

19 жилийн өмнө тэрээр АНУ-ын засгийн газрын Ирак дахь дайныг дэгдээсэн "хамсаатан" байсныг дурдах ёстой юм.


2002 оны 9-р сард, Ирак руу чиглэсэн дайн дэгдээхийн өмнө өдөр "Нью Йорк Таймс" сонинд ажиллаж байсан Гордон болон түүний хамтран зүтгэгч Жудит Миллер нар хамтран нийтлэл бичиж, Ирак цөмийн зэвсэг олж авахын тулд оролдлого хийж байгаа бөгөөд уран баяжуулах зориулалттай центрифугийн хөнгөн цагаан хоолой худалдаж авч байна хэмээн хөөрөгдсөн юм.


Энэхүү мэдээллийг дараа нь АНУ-ын өндөр албан тушаалтнууд ашиглан, Буш-ийн засгийн газрын дайн дэгдээх эрч хүчийг сэлбэсэн юм.

Гэсэн хэдий ч Иракийн дайн дуустал АНУ "үй олноор хөнөөх зэвсэг" олж чадаагүй бөгөөд Иракийн олж авсан хөнгөн цагаан хоолой нь ч цөмийн зэвсэг хийхэд хангалтгүй байна.

Эх сурвалж: mongol.cri.cn

“Дэлхий цаг”

Холбоотой мэдээ