Туул голын эрэг дагуух 7.1 км дугуйн замд амралтын талбай, бие засах газар байгуулж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-29 12:20:37


Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл Туул голын хойд эрэг дагуу 7.1 км дугуйн замын тохижилтын ажил үргэлжилж байна.

Тохижилтын ажлын хүрээнд гэрэлтүүлэг, камержуулалт, дугуйн замын эхлэл болон төгсгөл хэсэгт авто зогсоол бүхий амралтын талбай, дунд хэсэгт дугуйгаар зорчиж буй иргэдэд зориулсан амралтын талбай болон өндөр далантай хэсгүүдэд хамгаалалтын хашлага байршуулах юм.

Мөн 4 байршилд бие засах газар байгуулах бөгөөд хамгийн эхний буюу Маршалын гүүр талаасаа эхний байгууламжийг төвийн шугамд холбох асуудлыг Хан талст ХХК-ний хийж буй шугам сүлжээний ажилтай уялдуулан шийдвэрлэх асуудлыг Даваа гарагт холбогдох албаныхантай хэлэлцэхээр болсныг Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ.

Дугуйн зам барих бүтээн байгуулалтын ажил нь батлагдсан зураг төслийн хүрээнд хэрэгжиж 2019-2020 оны хооронд 7.1 км дугуйн замын далан байгуулах болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ, гүүр, хоолойн ажлууд хийжээ.

Холбоотой мэдээ