ШУУРХАЙ: ХХБ-НААС 2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ГУРВЫГ НЬ БАРИВЧИЛЛАА
НийгэмХудалдаа хөгжлийн банкнаас 2 сая ам.доллар залилсан этгээдүүдийн гурвыг нь өнөөдөр баривчилсан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Харин 41 настай Б.Энхбаатарыг эрэн сурвалжилж буй хэвээр байна.
Хэргийг сануулбал:
Энэ сарын 25 -ны өдөр буюу өнгөрсөн мягмар гаригт 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан.
Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн байдаг.
Тэрбээр хэргийг доорх этгээдүүдтэй хамт үйлдсэн бөгөөд банкны ажилчдаас тайлбар мэдүүлэг авч дууссан бөгөөд хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлээд байгаа юм.