ПОПРОГЧ БУЮУ ХИЙРХЭГЧ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-29 17:45:24




Попрогч гэдэг үгийн үндсэн монгол нэрийдэл хийрхэгч болой.

Хийрхэгч, хийрхүү, хийрхэх, хийрхэл, улс төрийн хийрхэл гээд цаашаа хөвөрч өгнө л дөө.

Хийрхэл гээч угтаа сэтгэцийн бяцхан эмгэг байх шүү. 


Сайтар ажиглаад байхад хийрхэл нь хүн болгонд илэрч байдаг зүйл.

Харин түүнийгээ цаг тухайд нь ойлгож мэдрээд хянаж чадаж байгаа эсэхээс уг эмгэг даамжрах уу?

Дарагдах уу гэдэг асуудал үүсдэг бололтой. 


Манай улс төрийн хүрээнийхэн дунд хийрхлээ хянаж чадахаа байсан нөхөд хэд гурваар тогтохгүй олон байдаг нь нууц бус аа.

Тэр үүднээс гагцхүү ерөнхийлөгчид нэр дэвшигч төдийгүй, шинээр УИХ-д нэр дэвшиж байгаа эрхмүүдийг сэтгэцийн эрүүл мэндийн шинжилгээнд хамруулдаг баймаар санагддаг. 


400 сая жуулчин жилдээ хүлээж авна гэх буюу

Айл өрх бүрийг тэрбумтан болгоно гэх буюу 

Дэлхий нийтээрээ үл хөдлөх хөрөнгийн үнэ эрс буураад байхад тусгай бонд гаргаж баригдсан барилгуудын зах зээлийн үнийг хадгална гэж мэдэгдэх хотын даргын үг үйлдэл ч хийрхлийн хүрээнд багтах болой. 


За тэр загасны хүйсийг тодорхойлсоноо ярьдаг. 

Дээлийн захаа урж гал руу чулуудах, толгойтой үсээ олны өмнө хяргах зэрэг бол хийрхлийн хүрээнээс нэлээд давсан үг, үйлдэл юм

2021-5-29.         

Холбоотой мэдээ