Аз жаргалын 10 нууц
Сонин ХачинАз жаргалыг үндэсийг орчин үед хүмүүс алсаас бус өөрөөсөө, дотоод мөн чанараасаа хайдаг болсон.
Өөрөөр хэлбэл, байгаа байдалдаа сэтгэл хангалуун байх нь таныг аз жаргалтай болгодог гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргалын 10 нууц /Адам Жексон /
1. Хандлагын хүч
Жинхэнэ аз жаргалын анхдагч нууц нь хандлагын хүч юм.
Аливаа зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээж, өөдрөг үзэлтэй байх нь аз жаргалын анхны түлхүүр билээ.
Хөх тэнгэр, алтан нар, гялалзах одод гээд л харахыг хүсч хичээвэл амьдралд сайхан зүйл олон бий.
Зарим азгүйтэл, гай зовлон нь асар их аз жаргалын үндэс болж, олон шинэ боломжуудыг дагуулдаг гэдгийг санаж, өөдрөг байж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй.
Хүн юу эрж хайна, юу харахыг хүснэ түүнийгээ л олж хардаг. Бодол санаагаа удирдсанаар би аз жаргалаа удирдана.
2. Бие махбодын хүч
Биеийн тамирын тогтмол дасгал хөдөлгөөн нь хүний сэтгэлийг тайвшруулж, сэргэлэн цовоо байлгаж, сэтгэлийн хямралт дарамтыг замхруулах ид шидтэй гэнэ.
Тиймээс гэртээ босохоос залхууралгүй дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч тархи толгойгоо сэргээж байх ёстой юм.
Мөн эрүүл зөв хооллолт, амьдралын зөв горим зуршил нь таны сэтгэл санааг цовоо сэргэлэн, аз жаргалтай болгодог гэнэ.
Ингэхдээ кофе цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагчид зэргээс зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэглэж, нойроо зөв зохицуулж сурах нь чухал.
Ажил амралт, нойр хоолоо зөв зохицуулж, биеийн тогтмол дасгал хөдөлгөөн хийж, нар салхинд гарч байх нь хүний сэтгэл санааг цовоо сэргэлэн байлгахад асар их үүрэг гүйцэтгэдэг байна.
3. Хором хормоор амьдрахын хүч
Энэ нь өнгөрч буй хором бүр дахин давтагдашгүй гэдгийн санаж, хором бүрийн гайхамшгийг мэдэрч, цагийг үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай өнгөрөөхийг оролдоорой гэсэн үг.
Хүний амьдралын бүхийл хугацаа хором мөч бүхнээс бүрдэнэ.
4. Өөрийнхөө тухай зөвөөр төсөөлөхийн хүч
“Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна“ хэмээн ярьцгаадаг. Бид өөрсдийгөө ямар хүн гэж ойлгож байна, тийм л хүмүүс юм. Тэгвэл өөрийнхөө тухай буруу төсөөлөл, шүүмжлэлт бодлоосоо ангижран, өөрийнхөө эерэг сайн дүрийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хийх хэрэгтэй .
Үүнд:
- Сөрөг төсөөллүүд хэрхэн бий болсныг, тэд нь шударга эсэхийг тогтоох. Хэрвээ тэд нь үнэхээр ул үндэстэй байвал өөрийгөө өөрчилж эхлэх хэрэгтэй юм.
- Та ямар хүн болохыг, хэн байхыг хүсч байгаа тухайгаа эерэг нотолгоонуудыг өөртөө өдөр бүр хэлж бай
- Та хэн байхыг хүсч байна, үнэхээр яг л тийм юм шиг биеэ авч явах хэрэгтэй
- Таны юу өөрт чинь таалагдаж байна вэ, өөрийнхөө ямар зан чанарыг хүндэлж байна вэ гэдгээ өөрөөсөө асуу
5. Зорилгын хүч
Хэрвээ та зорилготой бол тэр нь зовлон шаналалаас ангижрахад төдий бус жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна.
Зорилго нь биднийг өглөө орноос босгох хүч болдог тэр зүйл юм.
Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно.
Бүх зорилгоо жагсаан бичээд:
- Өглөө сэрмэгцээ
- Өдрийн турш үе үе
- Орой унтахынхаа өмнө уншиж бай .
6. Хошигнолын хүч
Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг бий болгоно. Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулж, ухаан зарсан бодлого бодох чадварыг дээшлүүлнэ. Ямар ч тохиолдлоос инээдтэй талыг эрж хайвал магад олдоно.
1.Аар саар зүйлд бүү санаа зов
2.Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана.
Зарим хэцүү хүндрэлтэй нөхцөл байдлыг эргээд бодохдоо өөрийгөө шоолж инээх үе хүнд бишгүй л тохиолддог шүү дээ.
Хөгжил хөөртэй орчинг өөрөө бүрдүүлэхээс гадна өөрөө ч хөгжил хөөртэй мэдээлэлд тэмүүлэх хэрэгтэй.
7. Өршөөн уучлахын хүч
Уучлах чадвар нь жинхэнэ аз жаргалын хаалгыг нээх түлхүүр юм.
Танд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй.
Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг сана.
Мөн өөрийгөө ч гэсэн аливаа зүйлд буруутгахаас илүүтэйгээр алдаа гаргадаггүй хүн гэж үгүй бөгөөд хүн бүр л ямар нэгэн асуудалтай байдгийг санан, дахин алдаагаа давтахгүй байхад л анхаарлаа хандуулж, өөрийгөө уучилж сурах хэрэгтэй.
8. Өглөгийн хүч
Эд юмсыг олж авч, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй.
Аз жаргалын нууц нь бусдад өгөх, бусдад туслах чадварт оршино.
Энэ нь бусдад аз жаргалыг бэлэглэх арга замыг эрж хайх нь өөрсдийн аз жаргалыг бүтээх өдөр тутмын арга юм.
Хэн нэгэн рзү инээмсэглэх, хэн нэгэнд туслахад тухайн хүний сэтгэлээс ялгарах талархлын энергийг сэтгэл тань мэдэрснээр өөрийн эрхгүй сэтгэл сайхан болж, аз жаргалаар дүүрч ирдэг байна.
9. Хамтын харилцааны хүч
Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно.
Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэтээр ханд.
Мөн хамт олны олон хэлбэр хүрээллийг үүсгэснээр та илүү чөлөөтэй сэтгэж илүү аз жаргалтай байх болно.
10. Итгэлийн хүч
Итгэлгүйгээр аз жаргал удаан үргэлжлэх аргагүй.
Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан сэтгэлийг эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.
Хүн өөртөө, ирээдүйн сайн сайханд итгэж чадсанаар аз жаргалын 10 дахь хаалга таньд үүдээ нээх нь ээ.