Ким Ир Сений аз жаргалын талаарх үзэл
ДэлхийЭнэ дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Социалист Солонгос улсын үүсгэн байгуулагч эцэг Ким Ир Сен /1912-1994/-ий мэндэлсний 109 жилийн ойн тохиож байна.
Энэ өдрийг угтан дэлхийн олон улс орны хүмүүс 20-р зууны алдартнуудын нэг, БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сений түүхэн амьдралыг санан дурсаж байна.
Ким Ир Сен даргын амьдрал бол нэг үгээр хэлэхэд, Эх орон, ард түмний аз жаргалтай амьдралын төлөө бие сэтгэлээ зориулсан нэгний амьдрал юм.
Түүний тасралтгүй үргэлжлэх ажлын талбартай биеэр танилцахаар туулсан замын урт 57,800 км болох юм.
Энэ нь дэлхийн бөмбөрцөгийг 14 удаа тойрсонтой тэнцэх зай юм.
Тэдгээр өдрүүдэд Ким Ир Сен дарга бүтэн сайн өдөр, амралтын өдөр, баярын өдөр, тэр бүү хэл өөрийн төрсөн өдөр ч эх орон, ард түмний аз жаргалтай амьдралын төлөө бүхнээ зориулсан.
Нэгэн бүтэн сайн өдөр болсон явдал
Энэ өдрийн өглөө нэгэн ажилчин дээр очсон Ким Ир Сен дарга өнөөдөр БНАСАУ-ын баруун бүс нутагт байрлаж байгаа Кансо болон Рюн мөрөн, халуун рашааны газарт хэд хэдэн ажилчин ангиар эргэе гэж хэлэв.
Ажилчин өнөөдөр бүтэн сайн өдөр тул үдээс өмнө жаахан ч гэсэн амраад үдээс хойш явбал яасан юм бэ? гэсэн санаагаа хэлэв.
Тэгэнгүүт Ким Ир Сен дарга өөртөө бүтэн сайн гээд гэртээ байсан өдөр бий билүү гээд, бүтэн сайн өдөр ойрхон ч гэсэн газраар дайраад нөхцөл байдлыг харж ард иргэдтэй ч уулзмаар байна гэв.
Мөн түүнчлэн өөртөө үүнээс илүү сэтгэл ханамжтай баяр хөөртэй бүтэн сайн өдөр байхгүй, энэ чинь өөрөө амралт гэж хэлэв.
Энэ өдөр Ким Ир Сен дарга Нам-пу хот Гансо нутаг болон Чон-сань Рюн голын хэвгий газраас эхлэн олон шатны ажилтай танилцах ажлыг үргэлжлүүлэн бүхий л өдөр ард түмэнтэйгээ хамт байлаа.
Төрсөн өдөр
Ким Ир Сен дарга өөрийнхөө төрсөн өдрийг санахгүй байх үе их тохиолддог байлаа.
Тэр нэгэн жил Ким Ир Сен даргын ойроос ажилладаг ажилчид өглөө эртлэн босож түүний гэрт очин эрүүл энх сайн сайхныг хүсэн мэндчилэв. Тэдгээр хүмүүсийг гайхшрангуй ажиглаж байснаа өнөөдөр ямар гараг билээ гэж асуув. Ажилчид өнөөдөр даргын төрсөн өдөр шүү дээ гэж хэлэхийн ялдамд өнөөдөр ганц өдөр ч болох нь ээ гэртээ амарч ядаргаагаа тайлвал яасан юм бэ гэв. Нөхөр Ким Ир Сен ажилчид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэнд талархалаа илэрхийлсэн ч өнөөдөр ямар нэг тусгай өдөр гээд амарч яаж болох вэ, ердийн л өдрийн адилаар улс орны үйл хэргээ явуулна хэмээн завгүй цаг үеийг өнгөрүүлэв.
Ийнхүү зориулсан бүтэн сайн өдөр, амралтын өдрийн тоо гэхэд 2530 өдөр болно. Дэлхийд ард иргэдийнхээ төлөө гэсэн улстөрчид их боловч БНАСАУ-ын мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сен шиг бүтэн сайн өдөр, амралтын өдөр хүртэл урьдын адилаар Ард түмний аз жаргалын төлөө бүхнээ зориулсан удирдагч байхгүй.
Ард иргэдийн төлөөх үйл хэргийн төлөө бол амарч чадахгүй, ард түмэндээ аз жаргал бэлэглэхэд ирдэг баяр хөөр өөрөө том аз жаргал гэдэг нь Ким Ир Сен даргын аз жаргалын төлөөх үзэл юм.