УИХ-ын гишүүд сурталчилгаанд "ажиллаад" завгүй байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-30 05:21:46


УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалгүй болж ирэх долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаан  болохгүй. 

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт зөвхөн намын бүлгүүд хуралдахаас өөрөө хурал товлосонгүй. 

Учир нь  2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байгаа энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд нь тойрогтоо намаасаа нэр дэвшигчээ сурталчилж яваа учраас ийн чуулганы хуралдаан нэг долоо хоногоор хойшилж байгаа бололтой. 

Ялангуяа эрх баригч МАН олонхыг бүрдүүлж байгаа энэ үед сурталчилгааны өдрүүдэд цөөхөн, цаг хугацаатай уралдаж байгаа нэр дэвшигчдээ суртачилан, өмнөөс нь сурталчилгаа хийгээд тун завгүй яваа.

Угтаа бол Монгол Улсын парламент нь ард түмнийхээ эрх ашигт нийцүүлсэн хууль тогтоох үйл ажиллагаагаа хийгээд, сонгуульдах завгүй л баймаар. 

Харин манайд бол эсрэгээрээ 100 жилийн босгон дээрээ Ерөнхийлөгчтэй болох эрх баригчдын хүсэл, нэг намын дарангуйллын эсрэг тэмцэж байгаа нэр дэвшигчээ сонгуулчих гэсэн хүсэлтэй АН-ын гишүүдэд юун байнгын хороо, чуулган манатай л байх шиг байна.

Холбоотой мэдээ