Гатлага онгоц шатаж, зорчигчид ус руу үсэрч, амьд үлджээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-30 08:08:57


Индонезийн алслагдсан арлууд руу явж байсан КМ Каря Индах гатлага онгоц өчигдөр/2021.5.29/ шатахад зорчигч, хөлгийн багийн нийт 196 хүн бүгд ус руу үсрэхээс өөр аргагүйд хүрчээ. 

Болсон явдлаас болж азаар нэг ч хүний амь эрсдээгүй байна. 

КМ Каря Индах онгоц Лимафатола арлын Санана боомт хүрэхээр Тернате боомтоос хөдлөөд 15 минутын дараа шатаж эхэлжээ.

Гал түргэн хугацаанд хөлгийн ихэнх хэсгийг хамарч хөлөг дээр байсан бүх хүмүүс бүгд ус руу үсэрцгээсэн байна.

Хөлөгт байсан 181 зорчигч, тэдний дунд 22 хүүхэд, хөлгийн багийн 14 гишүүн байсан бөгөөд аврах ажиллагаанд ойролцоох загасчны завинууд идэвхтэй оролцож, бүх хүнийг арал руу хүргэж өгчээ. 

Зорчигчдын зарим нь хөнгөн бэртэж, олонх нь цочролд оржээ. Хөлөг шатаж дууссан ч живээгүй тул өөр усан онгоцоор чирч, ойролцоох боомтод хүргэж, галын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн шинжээчид ажиллаж эхэлжээ.

Зарим гэрчүүд гар хөдөлгүүрийн өрөөнөөс эхлэн гарсан хэмээн мэдүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM


Холбоотой мэдээ