С.Эрдэнэ: Өмчгүй хүн эрх чөлөөгүй…

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-30 08:21:08


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ  өчигдөр/2021.05.29/ Эрдэнэт хотын Уурхайчин соёлын ордонд Орхон аймгийн иргэд, хөдөлмөрчдөд “Хувь хүний эрхийг дээдлэсэн, Ардчилсан Монгол” мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.


Нэр дэвшигч С.Эрдэнэ уулзалтын үеэр хэлэхдээ “Орхон аймгийн иргэд хөдөлмөрчид дарангуйлалгүй орчинд ажиллаж амьдарч чадаж байна уу? 

Би бол чадахгүй байна гэж харж байна. 

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 10 мянга гараад явчихлаа. 

Гэхдээ та бүхний амьдралд энэ бүхэн нөлөөлсөн үү. 

 Эрдэнэт үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн үр шимээс тодорхой хувийг захиран зарцуулах эрх үүсээгүй, ямар нэгэн шинэ технологи оруулъя гэсэн ч санхүүжилт нь шийдэгддэггүйн улмаас хий хоосон яриа л болж өнгөрдөг. 

Ямар ч том уурхай 20 хувийн реалти төлдөг байна гэж  Дэлхийд хаана ч байхгүй. 

Гэхдээ Монголд эрх баригчид үүнийг хийж байна. 100 хувь төрийн мэдэлд очсон Эрдэнэт үйлдвэр хэдэн төгрөгийн худалдан авалт хийж байгаа, орлого зарлагаа ил тод тавьж байна уу? 

Нөгөө шилэн дансны тухай хууль хаачсан бэ? 

Бүх юм төрийн эрх мэдэлд орохоор бүгд сайхан болох юм бол Венесуэл улс дэлхийд тэргүүлэх улс болохоор болсон. 

Гэтэл одоо шуудай мөнгөөр ширхэг талх авч байна. 

Эрдэнэтчүүд үйлдвэрлэж байгаа, олборлож байгаа баялгийнхаа зарцуулалтад яагаад хяналт тавих боломжгүй байгаа юм бэ. 

Өмчгүй хүн эрх чөлөөгүй байдаг юм.


Би Монголын төрд аливаа хэлбэрийн дарангуйллыг үгүй хийхийн тулд тэмцэнэ.

Энэ мэдээж амаргүй, маш хүнд зорилго.

Гэхдээ би зогсохгүй.

АН-ыг зөвхөн албан тушаалд хүрэх гэсэн шат гишгүүр болгож ашигладаг хүмүүсийн дураараа авирыг хазаарлах болно.

Ард түмний төлөөлөл болж, ард түмний хүчтэй дуу хоолой болж та бүхний төлөө эрх баригчдын эсрэг сөрж зогсож чадах Ерөнхийлөгч байхын тулд нэр дэвшиж байна.

Дарангуйлагч улс төрийн хүчнийг хазаарлах ёстой.

Би гурванхан зүйлийн төлөө зүтгэх болно.

Энэ бол эхнийх нь эрх чөлөө,

дараагийнх нь эрх чөлөө.

Эцэст нь ч “Эрх чөлөө”.

Бид Монгол Хүн бүрийн эрх чөлөөг дээдэлсэн бодлогыг баримтлан ажиллана.

Монгол Хүн бүр эрх чөлөөтэй байх ёстой.

Монгол хүн бүр төрийн ямар нэгэн дарангуйлалгүй эрх чөлөөтэй амьдрах ёстой.

Ардчилсан Монгол Улсын иргэн байх ёстой.

Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөнд халдахыг оролдсон албан тушаалтангуудад хариуцлага тооцож чаддаг Ерөнхийлөгч байна” гэлээ.

Орхон аймгийн иргэд МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд тэмцэх ёстой, нэг намын биш, нэг хүний дарангуйлалд орохгүйн тулд тууштайгаар Ардчиллын багана болон зогсож байгаад талархал илэрхийлээд  амжилт хүслээ.

Мөн дараагийн уулзалтын тов болох Дархан-уул аймаг явах замдаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны АН-ын гишүүд дэмжигчид МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг сонгуульд нь амжилт хүсэн уулзлаа.

АРДЧИЛСАН НАМЫН СОНГУУЛИЙН ШТАБ


Холбоотой мэдээ