ЦАХИМ ОРЧИНД АЛИВАА УЛС ТӨРИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛСАН ИРГЭНИЙГ 20 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
НийгэмМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно хэмээн заасан.
Мөн 43.1.8-д “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэхгүй байх” гэж заасныг зөрчсөн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.7-д “харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дээрх хуулийн заалтуудыг мөрдүүлэхээр хяналт тавьж ажиллаж байгаа гэлээ.