Э.Бат-Үүл: АН тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-31 04:13:01


Нийслэлийн Ардчилсан намын /АН/ дарга Э.Бат-Үүл,  хуульчийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн албан бичгийн хариуны талаар өнөөдөр /2021.05.31/ мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, 2020 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтыг хэрхэн шалгасан асуудлаар АН гомдол гаргасан   ямар ч мэдээлэл өгөхгүйгээр хохирогчгүй гэх үндэслэлээр хэргийг хаажээ. 


Энэ талаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл 


"
2020 оны  10 сараас эхлээд МАН сонгуулийн хуулийг зөрчиж ноцтой үйлдлүүд гаргасныг баримтаар хавсаргаж гомдол мэдүүлсэн. 

Сонгогчдын хурууны хээгийн тэмдэглэгээг УИХ болон орон нутгийн сонгуулийн хуулиас  авсан. 

Энэ мэт  чухал хуулийн заалтыг авч өөрсдөдөө ашигтайгаар хууль баталж байгаад харамсч байна. 

Хоёр долоо хоногийн өмнө  цахим санал хураалтыг хакердах үйл ажиллагаа явуулахаар  МАН-ын зүгээс санал тавьсан иргэн бидэнд хандаж, хамтран мэдээлэл хийж байсан. 

Гэтэл тагнуул, цагдаа, прокурорын байгууллага асуудалд нухацтай хандсангүй. 

Тэр тусмаа гомдол гаргасан Нийслэлийн АН-д ямар ч хариу мэдэгдэлгүйгээр хэргийг хаасан.

Хууль хяналтын байгууллага нийслэлийн АН-ыг дорд үзэж байна.

Ийм байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй.

Тиймээс зургадугаар сарын 3-нд энэ хэргийг шалгахыг шаардаж эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна.

  МАН-д үйлчилж байгаа хууль хяналтын байгууллагын хүмүүсийг явуулахыг шаардаж бид цуглана.

Ингээд зогсохгүй Нийслэлийн АН-ын хорооны  дэргэд энэ хэргийг тусгайлан шалгах хороог өөрсдийн хороог байгуулна.

Бидэнд үл тоомсорлосон байдалтай хандаж байгааг зөвшөөрөхгүй.

Энэ асуудлыг шийдэхгүй бол дараа, дараагийн тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" гэлээ. 

Дашрамд дурдахад, тавдугаар сарын 20-нд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байхдаа "Сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт холбогдон, шалгагдаж буй иргэн н.Ган-Очир АН-ын 4:11 уулзалтын үеэр мэдээлэл хийхдээ “Миний бие сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон.

Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан.

2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай.

Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа.

Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн.

Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.

Уг хэрэгт МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер, мөн АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн АН-ын  дарга Д.Пүрэвдаваа нар хамрагддаг.

МАН сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж, хууль бус аргаар төрийн эрхийг авсан.

Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан.

Надаас гурав хоног байцаалт авсан.

Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөг шилжүүлсэнийг утсан дээрээ харуулсан.

Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан" гэж байв.

Холбоотой мэдээ