Суэцийн суваг дахь ослыг мөрдөн байцаав

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-31 07:05:52


Синьхуа агентлагийн мэдээ: 30-ны өдөр Египетийн Суэцийн сувгийн захиргаа энэ оны 3-р сард  “Ever Given” чингэлэг тээвэрлэгч гацсан ослыг мөрдөн байцаасан дүнгээ нийтэлж, ачааны хөлөг онгоцны ахмад нь гацсан ослын хариуцлагыг хүлээх ёстойг нотолжээ.

    Мөн өдөр  Суэцийн сувгийн захиргааны төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тус захиргааны мөрдөн байцаах хэсгийн хариуцлагатан Сейд. Шуайша хэлэхдээ, хэрэгт холбогдсон ачааны хөлөг онгоцны аяллын тоо баримтаас үзвэл, онгоцны ахмадын буруу тушаал нь ослын гол шалтгаан,

 Суэцийн сувгийн захиргаанаас томилсон аяллын хөтөч хариуцлага хүлээхгүй,

яагаад гэвэл хөтчийн санал санаачилгыг “Заавал хэрэгжүүлэх” албагүй байсныг мөрдөн байцаах хэсэг тогтоов гэжээ.

Холбоотой мэдээ