Өглөөний хүн болохын ач тус

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-31 13:43:44


Өглөө босвол гурван зүйл олж авна:

  1. Эрүүл саруул
  2. Элбэг баян
  3. Ухаалаг, сэргэлэн болно.

Өглөө босохтой холбоотой зарим зүйр цэцэн үгс:

  • “Өглөө эрт босно гэдэг амандаа алт хутган хийхтэй адил” Итали;
  • “Эрт босдог шувуу сайн идэш хоол олж иддэг” Англи;
  • “Бурхан эрт босдог хүнд тусалдаг”, “эрт унтаж эрт босдог хүүхэд хурдан өсдөг” Португали;
  • “Өглөө эрт босдог хүн бурханы хайр энэрлийг эдэлдэг’ Польш.
  • “Бусдаас түрүүнд байгаа цагт заавал ялан дийлдэг” Наканори Такамаса түргэн хоолны сүлжээ.
  • Би маргааш өглөө 5-н цагт босно” Үүнийг тарни мэт өөртөө 10 удаа давтан хэл. 

    Хүний тархинд ямар мэдээлэл орж байна тэр мэдээлэлд чин сэтгэлээсээ итгэх юм бол хүний тархи тэр мэдээллийг хүлээн авч бие махбодийн үйл ажиллагааны хэрэгтэй хэсэгт түүнийг хэрэгжүүлхийг тушаадаг.

    Өглөө эрт босохын тулд дараах арга хэрэглэж болно.

    Өөрийгөө ядрааж гүн нойрсож чадахгүй л бол өглөө нь сэргэлэн цовоо босож чадахгүй.

    Өөрийгөө таатай ядраахийн тулд ажилдаа бүрэн хүчээ дайчил, наадахдаа ч өөрийгөө бүрэн дайчил, орой хийх ёстой зүйлс бол:

    1. 8-9 цагийн хооронд гэртээ харьсан бай.
    2. 9-н цагаас хойш юм бүү ид.
    3. Хөгжим сонсох, ном унших зэргийг оройн цагаар хий.
    4. Гэр бүлээрээ цуглан суух цагийг багхан ч болов гарга.
    5. Өдрийг дүгнэн цэгнэх цаг өөртөө заавал гарга.

    Хэрэв ажил чинь ядраад байхаар ажил биш бол биеийн тамирийн дасгал хийж өөрийгөө ядраа.

    Бага ядархаас их ядрах нь биеийн эрч хүчийг эргүүлэн авах нь амархан байдаг гэсэн судалгаа бий.

    Хүний бага, их, өнчин тархийг мэдэрлийн судалууд холбодог ба мэдэрлийн судлаар дамжин тархи зочирол өгсөнөөр хүний тархи сэргэг сэргэлэн байдаг ба нойр нь мэдэрлийг цочроох үйлдлийг аль болох бага болгож тахинд амралт өгдөг үйл явц юм.

    Нойр дөрвөн мөчлөгт хуваагдана:

    1. Гүехэн нойрд
    2. Бага зэрэг гүн нойр
    3. Гүн нойр
    4. Рейм нойр(унтангаа зүүд зүүдлэх бөх нойр).

    Рейм нойрноос бусад гурав нь Рей бус нойр болдог.

    Гүехэн нойр нь орондоо орон эргэж хөрвөөх үед хэдэн минут үргэжилнэ.

    Үүний дара Бага зэрэг гүн нойр унтасны дараа 20-30 минут байх ба сулхан чимээнд сэрнэ.

    Үүний дараа гүн нойр 40-50 минут.

    Тухайн үед хамрыг нь мушгисан ч сэрэхгүй.

    Сэрсэн ч нойр ба сэрлийн хоорондын зай их тул 10 минут хэвийн байдалд орохгүй.

    Рем нойр нь 30 мин ба RAPID EYE MOVEMENT буюу нүдний хурдан хөдөлнөөн гэсэн утагтай.

    Хүнийг унтаж байхад амьсгалах тоо ба цусны даралт буурдаг гэхдээ энэ хоёр дэндүү буурах юм бол биеийн дотор илүүдэл бохир зүйлийг гаргаж чадахгүй.

    Хүчиртөрөгч ба тэжээлийн тархалт ч муудаж ядаргаанаас эргэн тэнхэрч чадахгүй.

    Ийм байдал удаан үргэлжилэх юм бол амь насанд аюултай учир Рейм нойр үүнээс сэргийлж тархи сэрүүн байлгаж янз бүрийн үйл ажиллагааг зохицуулж байдаг.

    Рейм нойрны үед сэрвэл тархи сэргэг байдаг.

    “Нойрны шинжлэх ухаан” номын зохиолч Америкийн иргэн Холтман нойрны цагийн талаарх туршиллт явуулжээ.

    Чулуужсан, зүүн талны аяга үрэвссэн, хоёр тал сийрэгжилттэй, суналттай.

    Тэрээр судалгаандаа 9-н цагаас доош болон 9-н цагаас дээш унтдаг 400 хүнээс сонгон авчээ. 

    Бага унтдаг нь дунджаар 5 цаг, их унтдаг нь дунджаар 9-н цаг унтдаг байна. 

    Туршилтын явцад бага унтдаг хүний нойр нь гүн, шөнө сэрэх нь бага бөгөөд бөх байсан байна. 

    Өөрөөр хэлбэл их унтдаг хүний нойр гүехэн РЕМ нойрны үргэлжлэх хугацаа их байсан байна.

    Бага унтдаг хүн: 

    Эрч хүчтэй, хийе бүтээе гэсэн дур хүсэлтэй байх ба байгууллага, хамт олны дотор авьяас чадвараа гаргаж чаддаг хүмүүс олон байсан байна.

    Ихэнх нь ажилсаг хөдөлмөрч тул маш их завгүй байж, өөртөө бүрэн итгэлтэй байдаг учир нийгэмдээ сайн дасан зохицож чаддаг.

    Зан аашийн хувьд зоримог шийдэмгий.өөртөө болон одоогийн амьдралдаа ер нь сэтгэл хангалуун байдаг.

    Тэд нар энэхүү туршилтын явцад ч гэсэн улс төр, нийгмийн тулгамдсан асуудлын талаар шүүмжлэлтэй хандахгүй байгаа нь ажиглагджээ.

    Их унтдаг хүн: 

    Зан аашийн хувьд гутрангуй үзэлтэй хүн олон. 

    Нийгэм улс төрийн тал дээр шүүмжлэлтэй ханддаг. 

    Бага унтдаг хүнтэй харьцуудбал одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байдаг. 

    Туршилтын явцад ч олон зүйлд шүүмжлэлтэй хандаж, их гомдоллож байв.

    “Өглөөний хүн” номын зохиолч Сайшо Хироши хэлэхдээ:

    Өглөөг алдсан  өглөөгүй хүмүүсээс Өглөөг өөрийн болгосон хүмүүс амжилтанд хүрдэг гэжээ.

Холбоотой мэдээ