Зэрлэг заанууд умарш нүүдэллэж буй нь гүнзгий учир шалтгаантай

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-31 14:14:10


Сүүлийн өдрүүдэд, 15 зэрлэг заан  Юнь-Наньнаас хойд  зүг руу чиглэж  Күньминд дөхөж очсон хэрэг нь сүлжээ ашиглагчдын анхаарлыг ихэд татжээ. 

Сүрэг заан орчин амьдарч буй нутгаа орхин хойд зүгийг чиглэсэн нь кинонд гардаг шиг урлан бүтээсэн үзэгдэл биш, харин түүний ард бид бүхний сэтгэн бодууштай асуултууд нуугдаж байгаа гэж сэтгүүлч  Янь Юйшинь хэлсэн байна. 

Жишээлж хэлэхэд,

Төв телевизийн энэ оны 2-р сад мэдээлж байснаар, Шишуанбаньнагийн зэрлэг зааны тоо толгой сүүлийн жилүүдэд цөөрсөөр л байгаа.

Тэгвэл заануудын нутаглаж буй газар  талбай нь тэдэнд  хангалттай гэж үү?

Оршин амьдрахад нь ямар нэгэн бэрхшээл тулгарч байгаа юм бол үү?

Тухайн нутгийн байгалийн хамгаалалтын бүсийн зураг төсөл, менежмент цаг үеэ даган шинэчлэгдэж байгаа юу гэх зэрэг олон асуултууд гарч ирнэ.

Тухайн нутгийн захиргаанаас цаг даруй сэрэмжлүүлэг гаргаж, хүмүүсээ холдуулж, мөн зэрлэг зааны сүргийн талхигдалд учирсан тариачид, худалдаачдын хохирлыг төлөн, зааны сүргийг үргэлжлэн  хойшоо чиглэх төслийг нь хориглосон юм. 

Энэ зэргээр  онц байдлын эсрэг ажлыг бүрэн зохицуулсан, одоо харин урт хугацааны төсөл дутагдаж байгаа юм. 

Ийм үзэгдэл гарч  байгаа нь хүн, зэрлэг амьтны зэрэгцэн оршиход шинэ байдал үүсэж байгааг харуулж байгаа тул илүү шинжлэх ухаанч механизмыг ашиглаж талуудын аюулгүй байдлыг хамгаалах ёстой болоод байна.

Холбоотой мэдээ