Олимпыг нүүрстөрөгчийн ялгарал багатайгаар зохион байгуулах ажил амжилттай болж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-31 15:06:59


5-р сарын 26-нд Бээжингийн Өвлийн Олимпын зохион байгуулах хороо хуралдаж, нүүрстөрөгчийн ялгарал багатай олимпыг зохион байгуулахын тулд нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах болон төвийг сахисан арга хэмжээгээ танилцуулав. 

Бээжингийн Өвлийн Олимпын бүх заал талбайг хотын ногоон сүлжээнд хамруулж, дэн гэрэлтүүлэг, зам тээвэр зэрэгт хэрэглэх бүх цахилгааныг  нарны болон  салхины эрчим хүчээр хангаж байна. 

Өнөөгийн байдлаар 19 заал талбай нь ногоон сүлжээнд хамрагдсан бол олимпын наадам эхлэх үед  бүх заал талбай хамрагдах бөгөөд 2022 оны Өвлийн олимп болон Өлийн Паралимп өндөрлөхөд бүх заал талбай нийтдээ ногоон сүлжээний 400 сая кВт.цаг цахилгааныг ашиглаж,  стандарт нүүрсийг 128 мянган тонноор арвилан, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 320 мянган тонноор бууруулах юм байна. 

Бээжингийн Өвлийн Олимп нь 2008 оны Зуны Олимпын заал талбайг бүрэн гүйцэд ашиглаад зогсохгүй шинээр байгуулж буй заал талбай нь ч ногоон байгууламжийн гурван одтой стандартыг бүрэн хангажээ. 

Усан спортын үндэсний төв,

Үндэсний цэнгэлдэх хүрээлэн,

Ү Кэ Сун спортын төв,

Нийслэлийн биеийн тамирын заал зэрэг зуны олимпын байгууламжууд өвлийн олимпын наадамд бэлдэн, “ууган төрх”-өө хувиргаж байна. 

Богино зайн тэшүүрийн төв, Нийслэлийн спортын ордон зэрэг мөсний төрлийн спортын 4 заал ордонд нүүрстөрөгчийн давхар ислээр хөргөх шинэ технологийг ашигласнаар үр дүнгээ 20 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй 30 хувийн хэмнэлтийг бий болгож чаджээ.


Энэ нь заал талбайг нүүрстөрөгчийн ялгаруулалтгүй болгоод зогсохгүй заалны доторх болон мөсний температурын зөрүүг 0.5 хэм дотор тогтоон барьж, хүргэх явцад ялгаруулсан дулааныг тамирчдын хэрэглэх болон заал талбайг цэвэрлэх ус зэрэгт ашиглаж байгаа нь өвлийн олимпын түүхэнд шинэ зүйл байж, Олон улсын Олимпын хорооны сайшаалыг олсон байна. 

Бээжингийн Өвлийн Олимпын зохион байгуулах хороо нь “Нүүрстөрөгчийн төвийг сахисан ” төслийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон олимпын үзэл баримтлалаа олон нийтэд уриалан, олон нийтэд үлгэр шинээ болж байна.


Холбоотой мэдээ