Хятад улс гурван хүүхэд авах бодлого хэрэгжүүлнэ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-05-31 15:13:47


5-р сарын 31-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо хуралдаж, “14-р таван жил”-ийн хугацаанд хүн амын хөгшрөлтийг идэвхтэй даван туулах талаарх чухал арга бодлогын мэдүүлэгийг сонсож, “Төрөлтийг шилдэгжүүлэх бодлогоор хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг ахиулах тухай шийдвэр”-ийг хянан хэлэлцэв. 

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.

Хурлаас тэмдэглэхдээ: төрөлтийн бодлогыг улам шилдэгжүүлж, хосууд гурван хүүхэдтэй болох талаар баримтлах бодлого болон дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь Хятадын хүн амын бүтцийг сайжруулах, хүн амын хөгшрөлтийг идэвхтэй даван туулах үндэсний стратеги хэрэгжүүлэх, Хятад улс хүн хүчний эх баялагаар давуу байдлаа хэвээр хадгалах зэрэгт ашигтай юм. 

Шат бүрийн засгийн газар хосууд гурван хүүхэдтэй болох бодлогыг хуулийн дагуу зохион байгуулан хэрэгжүүлж, төрөлтийн бодлого болон эдийн засаг нийгмийн холбогдох бодлого иж бүрнээр холбогдохыг ахиулж, эдийн засаг нийгмийн том чухал бодлогод хүн ам нөлөөлөх үнэлгээний механизмыг бүрдүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ