Алдартнуудын хэлсэн үгнээс

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-03 16:04:16


Юмс бүхэн өөрийн гэсэн давтагдашгүй гоо сайхныг агуулж байдаг. Харамсалтай нь хүн бүр тэрхүү гайхамшгийг олж харах нь үгүй юм. 
Күнз 



 

Хэрвээ чи хоёр нүүртэй байхаар шийдсэн бол ядаж нэгийг нь хөөрхөн байлгаарай!
Мерилин Монро 



 

Эрч хүчтэй байх энгийн алхам бол өөрөө өөрийгөө хайрлах явдал юм. Өөртөө итгэлтэй байж итгэлээсээ эрч хүчийг мэдэр.
Николь Шерзингер 



 

Эрүүл мэнд бол хамгийн агуу бэлэг 
Сэтгэлийн амар амгалан бол хамгийн агуу баялаг 
Харин үнэнч шударга байдал бол хамгийн шилдэг харилцаа юм.  
Будда 



 

Бидний амьдралын нэн тэргүүний зорилго бол бусдад туслах явдал юм. Хэрвээ чи тэдэнд тусалж чадахгүй бол ядахнээ сэтгэлийг нь бүү шархлуулаарай.  
Далай лам 



 

Би юу хийнэ түүнийгээ л амжуулдаг.

Би хэзээ ч эргэлздэггүй.

Энэ миний бусдаас ялгарах давуу тал.  
Наполеон Бонапарт 



 

Нэрээ гантиг чулуун дээр биш хүмүүсийн сэтгэлд сийл!
Чарльз Спержен 



 

Агуу том модыг ургуулахад өчүүхэн жижиг үр л хангалттай 
Агуу том модыг үхүүлэхэд өчүүхэн жижиг өт л хангалттай
Будда 



 

Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаалаг нь буруутай.  
Гёте 



 

“Боломжгүй” гэдэг үг бол зөвхөн тэнэгүүдийн нэвтэрхий толиос хайж олох ганц үг.
Наполеон Бонапарт 



 

Чи далайг зүгээр л харж зогссоноороо туулж гарахгүй шүү дээ!
Рабиндранат Тагор 



 

Эргэцүүлж бодох, өөрийгөө таних чадвар дутсанаас л бардам зан төрдөг. 
Мэдлэг, даруу зан хоёр бидэнд нэгэн зэрэг ирдэг.  
Томас Эдисон 



 

Ариун сурталт хүн хэн бүхэнтэй зохицож амьдардаг.


Дорд хүн л харин өөртөө тохирох хүмүүсийг хайдаг.  
Күнз 



 

Бусдад дүр эсгэж хайрлагдсанаас өөрийнхөөрөө байж үзэн ядагдсан нь дээр.  
Курт Кобейн 



 

Хүн болгонд “НАР” бий.
Харин түүнд мандах боломжийг өгөөрэй.  
ANONYMOUS 



 

Миний тухай бусдын юу гэж боддогийг би яагаад заавал хайхрах хэрэгтэй гэж...? Би хэзээд өөрийнхөөрөө бас хэн баймаар байна түүгээрээ л байна.  
Аврил Лавинь 



 

Хорвоо цөхөрлөөр дүүрэн байсан ч бид
мөрөөдөх зоригтой байх ёстой 
Хорвоо хуурамчаар дүүрэн байсан ч бид
итгэх зоригтой байх ёстой  
Майкл Жексон 



 

Хүлээх дуртай хүн алтан боломжтойгоо хэзээ нэгэн цагт учрах л байх, гэхдээ түрүүнд нь эрэл хайгуулж хийж шаргуу ажилласан бусдын үлдэгдлээс л хүртэх болно.  
Абрахам Линкольн 



 

Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед бүхнийг “хайраар” шийд.
Далай лам 



 

Хүмүүс сул дорой болохоороо нулимс унагадаг юм биш харин ч эсрэгээрээ хэтэрхий удаан сэтгэлийн хаттай байсан болохоор уйлж байгаа юм.  
Жонни Депп 



 

Мэдэж байгаа бүхнээ дандаа бүү ярь. Ярьж байгаа бүхнээ харин дандаа мэдэж бай. 
Маттиас Клаудиус 



 

Шалгуур тавьсан хайр “хайр” биш. 
Уильям Шекспир 



 

Сэтгэлийг анагаахгүйгээр биеийг эмнэж үл болно.
Сократ 



 

Өөрсдийн хүч чадалдаа бид итгэвч түүгээрээ эс бардана.
Өрөөлийн хүч чадлыг үнэлж хүндэтгэвч түүнээс эс айна. 
Томас Жеффэрсон 



 

Хамаг муу авирын дундаас "атаархал" гэгч хамгийн хүнд ачаа нь бөгөөд тэр чинээгээрээ хамгийн гашуун үртэй нь юм. 
Чарльз Калеб Колтон 



 

Аниргүй байна гэдэг хамгийн агуу хүч юм. 
Чарлес де Гаулле 



 

Үлдээсэн мөр нь ариун л бол хүн худал үг, хов живээс айдаггүй. 
Овидий 



 

Бусдын нууцыг алдана гэдэг урвалт. Харин өөрийнхийгөө задална гэдэг мунхаглал. 
Вольтер 



 

Үг гэдэг навч мэт. Дэндүү олон навчтай модонд үр жимс тун бага. 
Александра Пол 



 
Бүх хүн дэлхийг өөрчлөхийг хүсдэг
Харин хэн ч өөрийгөө өөрчлөхийг хүсдэггүй.
Лев Толстой
Холбоотой мэдээ