УСАНД СУУСАН МАШИНЫГ ГАРГАЖ, НАЙМАН ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-02 00:42:05


Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн Яргайтын ам гэдэг газарт Ланд 100 маркын автомашин усанд суусан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж 8 хүний амь, нас эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Түүнчлэн Завхан аймгийн Онцгой байдлын газар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх аврах бүлгийнхээ үйл ажиллагааг дэмжиж морьд худалдан авч, эмээл болон бусад дагалдах хэрэгслүүдийг алба хаагчдынхаа хүчээр бэлтгэж энэ оны 05 дугаар сараас эхлэн эрэн хайх, аврах үйл ажиллагаанд ердийн хөсөг морь, эрэлч нохой ашигладаг болсон байна.

Ингэснээр ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор баяр амралтын өдрүүдэд Улиастай, Алдархаан сумын ногоон бүсэд Богдын гол, Чигэстэй голын эргээр морин эргүүлийг ажиллуулж байгаа аж.

Аврах ажиллагаанд морь ашиглаж байгаа нь үр дүнгээ өгч байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ