Ким Жон Уны дор улсын хоёрдугаар захирагчийн албан тушаал үүсгэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-02 08:58:04


Хойд Солонгосын эрх баригч нам улс төрийн дотоод үйл ажиллагаандаа онцгой анхаарал хандуулахын тулд дүрэмдээ өөрчлөлт оруулж, Ким Жон Уны удирдлага дор улсыг удирдах хоёрдугаар захирагч буюу нэгдүгээр нарийн бичгийн дарга хэмээх албан тушаал шинээр үүсгэжээ.

Нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр нэгдүгээр нарийн бичгийн дарга болсон хүн Ким Жон Уны нэрийн өмнөөс уулзалт удирдан зохион байгуулах эрхтэй болох аж.

Ким Жон Ун нэгдүгээр сард Хөдөлмөрийн намын Конгрессийн ерөнхий нарийн бичгийн албан тушаалыг хүлээн авснаараа эрх мэдлээ улам баталгаажуулсан билээ. 

Өмнө нь эл албан тушаалыг Ким Жон Уны аав Ким Жон Ил хашиж байсан юм. 

Өдгөө Ким Жон Ун илүү цэргийн хүчинд төвлөрсөн эцгийнхээ засаглалд шилжиж, засгийн газар дахь хүч чадлаа улам нэмэхийг санаархаж байгаа бололтой.


Ким Жон Ун өөрөө 2012-2016 онд нэгдүгээр нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалтай байсан. 

Нэгдүгээр нарийн бичгийн дарга бусад долоон нарийн бичгийн дарга нараас хамгийн давуу эрх мэдэлтэй байх бөгөөд шинээр үүсгэсэн эл албан тушаалд таван хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг улс төрийн товчооны тэргүүлэгчдийн нэг Жу Юн Вон очсон байх хамгийн өндөр магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

Ким Жон Уны хамгийн ойрын туслахуудын нэг хэмээн тооцогддог түүний нэгдүгээр сард болсон засгийн газрын хуралдаанд гүйцэтгэсэн үүргийг хараад ажиглагчид түүнийг удирдагч Ким Жон Ун, Ардын дээд хурлын байнгын хорооны дарга Чо Рён Хэ нарын дараа улсын гуравдугаар хамгийн том албан тушаалыг хашиж байна хэмээн дүгнэжээ.

Эх сурвалж: REUTERS

Холбоотой мэдээ