Б.Баасанцогт нарын зургаан шүүгчид "Сахилгын хэрэг" нээлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-02 10:47:02


Нэр бүхий шүүгч, хуулийн байгууллагын ажилтнууд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Parkview" хотхоны байранд цугласан бичлэг олон нийтэд задарсан.

Энэ үйл явдлын дараа өмгөөлөгч Б.Баасанцогтыг шүүгч нарт авлига өгсөн, садар самуун үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Харин шүүгчийнх нь ёс зүйн хувьд хэн нэгэн гомдол гаргаагүй тохиолдолд “Шүүхийн ёс зүйн хороо”-гоор хэргийг авч хэлэлцэх боломжгүй гэх хариултыг тухайн үед өгч байсан юм.

Тэгвэл Б.Баасанцогт, С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын дээрх асуудлаар “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл”-ээс нэхэмжлэл гаргасны дагуу өнөөдөр /2020.06.02/ “Шүүхийн ёс зүйн хороо”-ны хурлаар хэлэлцэж, “Сахилгын хэрэг” нээхээр шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ