Vнсэлтийн тухай сонирхолтой 10 баримт

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-02 23:50:56


1.Vнсэлт

Энэ үгийн тухайд бол Энэхүү үг хаанаас гаралтай юм бол оо? Үндэс нь байж болзошгүй хоёр хувилбар байдаг. Эхнийх нь эртний Англи хэлний /Cyssan/ гэсэн үг бол хоёр дахь нь /Kuss/гэсэн Герман үгнээс үүсэлтэй гэж үздэг байна.


2.Vнсэлцэх үеийн хазайлт

Эрдэмтдийн хийсэн өөр нэг сонирхолтой судалгаагаар хүмүүсийн 65% нь үнсэлцэх үедээ баруун тийшээ хазайдаг болохыг олж мэджээ.


3. Жин бууруулдаг

Өөр нэгэн шинжлэх ухааны үндэслэлээр хүн 1 минут үнсэлцэхэд 2 калори шатаадаг бол үүнтэй ижил хугацаанд их тачаангуйгээр үнсэлцвэл 6 калори шатаадаг гэж үзэж байна. Иймээс хайртай хүнээ ойр ойрхон үнсэж байхыг танд зөвлөж байна.


4. Их бичигдсэн үг

Хүн төрөлхтөн анх үүсч бий болсон цагаасаа эхлээд үнсэлтийг тухай бичиж ирсэн. Бүх хэл дээр, бүх төрлөөр бичигдсэн үгийн тоонд үнсэлт ордог байна.


5. Эрүүл мэнд

Эрүүл мэндэд тустай гэж үү? Яг ч тийм биш л дээ. Ганц үнсэлтээр сая сая бактер дамждаг. Гэхдээ үүнд хэтэрхий их санаа зовоод хэрэггүй, учир нь гар барих нь үүнээс ч илүү аюултай байдаг.


6. Амьдрах хугацааг уртасгадаг сайн талтай

Эрдэмтэд дахиад л бас нэг сонирхолтой үзүүлэлт гаргаж ирсэн байна. Хангалттай их үнсэлцдэг хүмүүс амьдрах хугацаагаа хоёр долоо хоногоор уртасгаж байдаг гэнэ.


7. Сүйт бүсгүйгээ үнсэх

Ихэнхи орны соёлд хуримын ёслолын төгсгөл хэсэгт сүйт залуу, сүйт бүсгүйдээ хайртайгаа илэрхийлж үнсдэг. Эртний Ромын соёлд энэхүү үнсэлт нь эхнэр нөхрийн бат бөх харилцааг билэгддэг байсан байна.


8. Булчингийн үйл ажиллагаа

Та үнсэлцэх үедээ их хэмжээний булчин ажиллуулаг гэдгээ мэдэх үү? Франц үнсэлт ойролцоогоор 34 нүүрний булчинг ажиллуулдаг. Таны урyyлыг үрчийлгэж байдаг тэрхүү булчинг /Orbicularis Oris/ гэж нэрлэдэг.


9. Дэлхийн рекорд амжилт

Үнсэлттэй холбоотой рекордуудаас дэлгэвэл, 2013 оны 2-р сарын 14-нд Гиннесийн номонд бичигдсэнээр Тайландын Ekkachai & Laksana Tiranarat нэртэй хос 58 цагийн турш тасралтгүй үнсэлцжээ.


10. Их мэдрэмтгий зүйл

Уруул бол таны биеийн хамгийн мэдрэмтгий хэсэг. 

Таны гарын хуруунаас 100 дахин илүү мэдрэмтгий байдаг байна.



Холбоотой мэдээ