Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийг Оросын гэмт хэргийн бүлэг хакердсан гэж үзсэн байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-03 16:39:59


Дэлхийн хамгийн том мах боловсруулах үйлдвэрийн “JBS” компани кибер халдлагад өртcөн талаар BBC мэдээллээ.

Компанийн компьютерийн сүлжээг хакердсаны улмаас олон мянган ажилтантай Австрали, Канад, АНУ дахь салбар компаниудын үйл ажиллагаа саатахад хүрсэн байна.

Энэхүү үйл явдалтай холбоотойгоор Цагаан ордон “Оросод байрладаг гэмт хэргийн бүлэг вирусний програм ашиглан ийм халдлага үйлдсэн гэж компани үзэж байна. 

Холбооны мөрдөх товчоо болсон хэргийг шалгаж байна” хэмээн мэдэгджээ.

Кибер халдлагын улмаас махны хомстол үүсэхээс гадна үнэ нь өсөж болзошгүй байгаа аж.

Бүс нутгийн хэмжээнээс үндэстэн дамнасан компани болох замыг туулсан “JBS” дэлхийн хамгийн том мах нийлүүлэгч компани юм. 

АНУ-д “JBS” компани үхрийн махны нийлүүлэлтийн 25 хувь, гахайн махны 20 хувь орчмыг хангадаг.

Холбоотой мэдээ