ХАЙРЫГ БҮҮ ТООЦООЛ
НийгэмХайрыг хэт их бүү тооцоол.
Багш шавь нарын хоорондын хайр, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын хайр ч бай, бүү их тооцоол.
Зүгээр л үсэрч ороод түүнийгээ илэрхийл.
Бүгдийг гарга.
Байгаагаараа бай.
Чин сэтгэлтэй, үнэнч бай.
Заримдаа хосууд тооцоолдог:
"Би түүнийг их хайрлачихвал тэр давраад толгой дээр минь гарчихна.
Надаас дараа нь хэт их зүйл хүсч дараа нь хянахыг хүснэ" гэж боддог.
Эсвэл бүсгүй нь:
"Би түүнд хэт хайртайгаа харуулбал тэр намайг удирдаж хянана" гэнэ.
Тэгж бодох хэрэггүй.
Хайртай хүндээ сайн үлгэр дууриал үзүүлээрэй.
Тэр ойлгож авах авахгүй нь түүний л асуудал.
Хэт тооцоолсноор хөндий хүйтэн зүрхтэй болдог.
Үргэлж хайр дүүрэн, халамжтай, чин сэтгэлтэй, үнэн сэтгэлээ илэрхийлж байгаарай.
Бид маш бага хайрлаж, түүнийгээ бүр ч багаар илэрхийлдэг.
Тэгээд бид гэрлэлт асуудалд орлоо, эхнэр/нөхөр хүйтэн хөндий байна, бидний харилцаа асуудалтай байна гэж гомдоллодог.
Хэрэв хоёул хайраа төгс илэрхийлдэг бол хайр үргэлж тэлж өсч байдаг.
Тэгээд гэр бүл аз жаргалтай байдаг.