Осама Бин Ладены дүү охин Трампыг "Баатар" гэж магтав
ДэлхийЕсдүгээр сарын 11-ний эмгэнэлт үйл явдлыг зохион байгуулагч Осама Бин Ладен агсны бүл дүү Нүр Бин Ладин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс дэмжиж, түүнийг АНУ-ын ард түмнийг аврах чадалтай цор ганц хүн хэмээн тодорхойлоод, ирэх сонгуулиар түүнд санал өгч дахин сонгохыг уриалжээ.
Тэрбээр “Обама, Байден нар төр барих хугацаанд Исламын улс бүлэглэлийн террористууд огцом олширсон.
Харин Трамп биднийг, америкчуудыг гадны заналхийлэл, террористуудаас үргэлж урьдчилан сэргийлж, түрүүлж хамгаална гэдгээ харуулж чадсан” хэмээн бичсэн байна.
Нүр өөрийн нэрийг алдартай ахаасаа өөрөөр буюу Бин Ладин хэмээн бичдэг ч дүү нь гэдгээ хэзээ ч нууцалж байгаагүй юм.
Тэрбээр Швейцарьт төрж, өссөн гэдэг.
Нүр ойр ойрхон АНУ-д ирдэг бөгөөд АНУ-ын консерватив улс төрийн үнэнч шүтэн бишрэгч аж.
Мөн тэрбээр үе үе “Make America great again” хэмээх Трампын уриа үгтэй улаан малгай өмссөн харагддаг бөгөөд "Фокс" агентлагийн Такер Карлсоныг өөрийнхөө хамгийн дуртай мэдээний хөтлөгч хэмээдэг юм.
Нүр “Би Трампыг сонгуульд өрсөлдөх гэж байгааг 2015 онд анх сонссоноосоо хойш дэмжиж ирсэн.
Би түүнийг үргэлж ажиглаж, үйлдэл бүрийг нь биширдэг.
Тэр дахин сонгогдох ёстой.
Тэр бол зөвхөн АНУ төдийгүй барууны бүх соёл иргэншлийг аврах баатар” хэмээн бичжээ.
Осама Бин Ладен дэлхий дахинд алан хядагч гэдгээрээ танигдсан хэдий ч түүний гэр бүлийнхэн харин эсрэгээрээ тун тайван амьдралтай хүмүүс аж.
Жишээ нь, Нүр Швейцарьт гарааны бизнес эрхэлдэг бол түүний дүү Уафа Дуфур Швейцарийн дуучин, бас модель юм байна.
Эх сурвалж: RT