Хятад улс хэзээ хилээ нээх талаар ийнхүү төсөөлж байна
ДэлхийХятад улс хэзээ хилээ нээх талаар ийнхүү төсөөлж байна
Хятад улс цар тахлыг үр дүнтэй хянан тогтоож байснаа сүүлийн үед өмнөд нутгийн Гуандун мужид дотоодын халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ.
5-р сарын 21-нд, Хятадын Гуанжөү хотод коронавирусийн халдварын 1 тохиолдол бүртгэсэн бол өнөөг хүртэл 70 гаруйг бүртгэжээ.
Энэ ээлжийн халдварт Энэтхэгт гарсан мутаци илэрсэн бөгөөд халдварт чанар нь улам эрчимжсэн байхыг эмч судлаач нар нотлов.
Ийнхүү коронавирусийн эсрэг вакцин тариулах нь цар тахлаас хамгаалах хамгийн үр дүнтэй арга бөгөөд өнөөдрийн байдлаар Хятад улсад 700 сая гаруй тунд вакцин хийгээд байна.
Цар тахлын тархалтыг бүрэн хумиагүй нөхцөл байдалд Хятад улс хэзээ хилээ нээх боломжтой вэ?
Дэлхийн орнуудын хүмүүсийн солилцоог хэзээ сэргээх вэ? 6-
р сарын 2-нд, Хятадын Чиндао хотод болсон Бо Аогийн Азийн форумын дэлхийн эрүүл мэндийн уулзалтын хоёрдугаар хуралдаан дээр, Шанхайн Фудан их сургуулийн харьяа Хуашань эмнэлгийн Халдвартын тасгийн эрхлэгч, нэрт эрдэмтэн Жан Вэньхун энэ тухай тайлбарласан байна.
"Дэлхийн улс орнууд энэ оны доод хагасаас эхэлж хилээ болзолтойгоор нээж, хүмүүсийн солилцоо сэргэнэ.
Вакцин хийлгэх хурднаас хамаарч Хятад улс 2022 оны эхний хагаст зарим улс оронд хилээ нээнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, вакцинжуулалтын түвшин харьцангуй өндөр Израиль, АНУ, Их Британи зэрэг орнууд зорчигчийг чөлөөтэй нэвтрүүлж эхэллээ.
Бусад улс оронд вакцинжуулалт бүрэн дуусаагүй учраас хилээ нээх асуудлаар болгоомжтой хандаж байгаа юм.
Тиймээс Хятад улс энэ оны эцэс гэхэд вакцинжуулалтаа аль болох богино хугацаанд хийж дуусгах ёстой ” гэжээ.
Сүүлийн үеийн тоо бүртгэлд харуулснаар, Хятад улс дэлхийн орнуудад 350 сая гаруй тун вакциныг нийлүүлээд байх бөгөөд 2021 оны үлдсэн долоон сарын хугацаанд хоёр талт буюу коронавирусийн эсрэг вакциныг хэрэгжүүлэх төлөвлөгөө (COVAX)-р дамжуулан дэлхийн хэмжээнд вакцины нийлүүлэлт хийх нь эхний таван сараас хол давах нь дамжиггүй.
Жан Вэньхун цааш нь хэлэхдээ, Хятад улс дэлхийн орнуудад вакцин нийлүүлж байгаа хэдий ч вакцины хангамж хомс байгаагийн учир дэлхийн нийт 7 тэрбум гаруй хүн ам вакциныг бүрэн хийж дуустал хэдэн жилийн хугацаа шаардагдана.
Вакцинаас хамаарч 2022 оны эхний хагаст Хятад улс болзолтойгоор хилээ нээх боломжтой.
Ирээдүйд коронавирусийн эсрэг вакциныг жил бүр томуугийн эсрэг вакцин шиг тариулах уу гэдэг асуудалд олон нийт анхаарал хандуулж байна.
Энэ тухай Жан Вэньхун хэллээ, энэ асуултад хариулахад эргэлзээтэй байна.
Коронавирусийн халдвар авсан хүмүүс эдгэрсний дараа биед нь эсрэг биет буй болсон хэдий ч дахин халдвар авах магадлал 20 хувьтай байна.
Мөн түүнчлэн вакцин хийлгэсний дараах хамгаалалтын чадавх нь цаг хугацаа өнгөрөх тусам буурах болно гэжээ.
"Ийнхүү ирээдүйд хүмүүс дахин давтан вакцин хийлгэх шаардлагатай эсэхийг харахад энэ жил вакцин хийлгэсний дараа хоёр дахь жилийн эцсээр дүн шинжилгээ хийж, вакцин хийлгэсний дараа хэдэн хувийн хүмүүс нь халдвар авсаар байна?
Хэрэв хоёр дахь жилдээ дахин халдвар аваагүй бол гурав дахь жилдээ ямар байдалтай байгааг харгалзан үзэх хэрэгтэй.
Ингэж байж вакцин хийлгэх хамгийн тохиромжтой цаг хугацааг дахин гаргана" гэж Жан Вэньхун хэлэв.
Хятад болон ихэнх улс орнуудын тахлын нөхцөл байдал өөр байна.
Жан Вэньхуны хэлж буйгаар, вакциныг дахин дахин хийлгэх шаардлагатай эсэх талаар холбогдох мэдээллийг бусад орноос олох нь дамжиггүй.
Тухайн үед Хятад улс орнуудын тоо баримтыг харгалзаж, вакцинжуулалтын "хоёр дахь шатны зохион байгуулалтаа" хийх бүрэн боломжтой гэжээ.