Казакстаны хэвлэл Хятадын хөгжлийн нууцыг дүгнэв
ДэлхийКазакстаны DK News сайт 5-р сарын 29-нд “Хятадын хөгжлийн нууц нь хаана байна?” гэдэг нийтлэл гаргажээ.
Уг нийтлэлд тэмдэглэхдээ:
ХКН-ын удирдлагаар Хятад улс ихээхэн амжилт олж, түүхт үсрэнгүй хөгжилд хүрсэн юм.
Энэ нь Хятадын ард түмний хувь заяаг гүнзгий өөрчилсөн бөгөөд дэлхий нийтийн хамтын хөгжилд боломж тохиол хангалаа гэжээ.
Уг нийтлэл зургаан талаар Хятадын хөгжлийн нууцыг дүгнэсэн байна.
Тухайлбал
Нэг.
ХКН Марксизмыг Хятадын бодит байдалтай уялдуулж, намын чиг шугам бодлогыг зүй зохистой тогтоож, өөрийнхөө байдалд тохирсон хөгжлийн замаар замнаж, гадаад дотоодын байдлын өөрчлөлтөд чиглүүлж цаг алдалгүй тохируулалт хийж, онол, тогтолцоо, практикийн шинэчлэлийг тасралтгүй хийсээр ирсэн юм.
Хоёр.
Ардёилсан төвлөрлийн зарчим хэрэгжүүлж, ардчилал болон төвлөрүүлэн удирдахыг нэгтгэж, эрч хүчтэй улс төрийн байдлыг бий болгосон юм.
Гурав.
Хөгжлийг тэргүүн чухал үүргээ болгосон.
Дөрөв.
Ард түмнээ гол болгосон.
Тав.
Намаа чанга засаж, авилгад хүчтэй цохилт өгсөн.
Зургаа.
Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлал хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ.