Энэ намар бага ангийн сурагчдад "Үдийн хоол" өгнө

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-05 03:54:09


Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг УИХ 2019 онд батлан гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 53 дугаар тогтоолыг баталсан байдаг. Энэ хуулийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн 380 мянган сурагчийг "Үдийн хоол" хөтөлбөрт хамруулах ёстой. Энэ намар бага ангийн сурагчдад "Үдийн хоол" өгч эхлэх бөгөөд цаашид дунд, ахлах ангийнхан ч уг хөтөлбөрт хамрагдаж эхлэнэ. 

"Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд:

  • Нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх,
  • Хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх,
  • Хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх,
  • Зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах,
  • Хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгааг салбар яамнаас онцолсон юм. 

Холбоотой мэдээ