Ойн бүсийн талбай 220 сая га-д хүрчээ
Дэлхий
2020 онд Хятад улсын хүн хүчээр бүтээсэн ойжуулалт болон ойн бүсийг засан сэргээсэн талбай 6.77 сая гад хүрчээ. Одоог хүртэлх байдлаар бүх Хятадын ойн бүсийн талбай 220 сая га-д хүрч, ойн бүрхэц 23.04% хувьд хүрч, ойн нөөцийн хэмжээ 17 тэрбум 560 мянган шоо метрт хүрэв.
Эх сурвалжаас үзвэл, Хятад-Төв Зүүн Европын орнуудын ойн аж ахуйн хамтын ажиллагааны зохицуулалтын механизмыг 2016 оны 5-р сард хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2016-2019 онуудад Хятад, Төв Зүүн Европын орнуудын ойн бүтээгдэхүүний худалдааны хэмжээ 1 тэрбум 370 сая ам.доллар байснаа нэмэгдээд 2.4 тэрбум ам.долларт хүрч, жил тутамд дунджаар 20.5% хувиар нэмэгдсэн байна.