В.Путин: Америк ЗХУ-ын хуучин замаар итгэлтэй, тууштай явж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-06 04:30:02


В.Путин: Америк ЗХУ-ын хуучин замаар итгэлтэй, тууштай явж байна


Орон нутгийн цагаар зургадугаар сарын дөрвөнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо “Америк өөрийн бодит хүчин чадалдаа дэндүү итгэлтэй байж, өөртөө зохицуулж чадашгүй асуудал авчирч байна. 

Энэ нь өнгөрсний ЗХУ-тай нэгэн адил” гэжээ. 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Путин мөн өдрийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, бид Америкийн Конгресс болон бусад газрын заналхийлсэн дуу хоолойг байнга л сонссоор байна. 

Америкийн эдийн засаг, цэрэг арми, улс төрийн чадамж маш хүчтэй гэж эдгээр хүмүүс үздэг бөгөөд өөрийнхөн нь үүсгэж буй асуудлууд тийм ч ноцтой биш бөгөөд шийдвэрлэх боломжтой гэж боддог. 

Адил бус улс орон, эвсэл бүлгүүдийг айлган сүрдүүлэх, ятгах, аль эсвэл худалдан авч болох бөгөөд үүгээрээ дамжин бүх асуудлыг зохицуулж болно хэмээн эзэнт гүрний удирдагчид үздэг. 

Гэвч хэрэг дээрээ үүнийх нь уршгаар асуудлууд ирэх тусмаа олширч, нэг л өдөр тэд шийдэж чадахгүйд хүрдэг юм. Америк яг ийм замаар замнаж байна, энэ нь өнгөрсний ЗХУ-тай нэгэн адил гэжээ. 

Нэмж дурдахад, Путин мөн өдөр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо Орос, Америкийн харилцааны талаар мөн тайлбар хийжээ. 

Тэрээр, өнөөгийн Орос, Америкийн харилцаа доод цэгтээ байгаа бөгөөд хоёр улс шийдэл гаргалгааг олох хэрэгтэй байна. 

"Бид Америктай ямар ч санал зөрөлдөөнгүй. 

Байна гэвэл  даруй Америк бидний хөгжлийг хязгаарлах хүсэлтэй байгаагаа олон нийтэд илэрхийлсэн тухай цорын ганц санал зөрөлдөөн байгаа юм” гэжээ.

Холбоотой мэдээ