Хятад Индонезийн өндөр зиндааны яриа хэлэлцээ хамтын ажиллагааны механизмын уулзалт чухал нийтлэг ойлголтод хүрэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-06 08:58:06


2021 оны 6-р сарын 5-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Индонезийн ерөнхийлөгчийн тусгай элч, Хятад улс хоорондын хамтын ажиллагааны ахлагч Лухуттай Хятад, Индонезийн өндөр зиндааны яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизмын анхны уулзалтыг хамтаар даргалж, хоёр тал таван зүйлийн чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Тухайлбал:


Нэгд: Хувь заяагаа хамтатгасан стратегийн эв нэгдлийг бэхжүүлэх.


Хоёрт: КОВИД-19 вирусийн эсрэг вакцины болон эрүүл мэндийн хамтын ажиллагаагаа гүнзгийүүлэх.


Гуравт: “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулахыг чанаржуулан шат ахиулах.


Дөрөвт: Далай тэнгисийн хамтын ажиллагааны өргөн орон зайг нээх.


Тавт: Хүмүүнлэгийн солилцооны эрин цагийн агуулгыг баялаг болгох эдгээр болно.


Холбоотой мэдээ