Уур гэж юу вэ?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-06 12:41:06


Хүний бие махбодь хямарч, сэтгэл санаа гутарахад өөрийн эрхгүй уурлаж бухимддаг. 

Уурлахад хүний маш олон эд эс устаж хэзээ ч нөхөн сэргээгдэхгүйгээр үхдэг. 

Инээвэл залуужина гэдэг. 

Тиймээс нэг минут тасралтгүй инээвэл нэг насаар залууждаг гэдэг ямартаа та сэтгэлээ барьж аль болох уурлахгүй байх хэрэгтэй.

Элдэв шалдар булдар зүйлээс болж уурлах тохиолдол их байдаг. 

Удаан хугацаагаар байнга уурладаг хүний нүүрэнд өчнөөн мянган үрчлээ суусан байдаг. Одоо та бүхэнд ууртай хүмүүсийн зан байдлыг танилцуулья. 

Таных чухам аль нь болоо? 

  • Бусдын саналыг сонсдоггүй байдал
    Зөвхөн өөрийнхөө хэлж байгаа үгийг тулгаж бусад хүмүүс юу хэлэх нь хэнд хамаатай юм бэ гэх байдал.
  • Голж шилдэг байдал
    Ерөөсөө л төгс байхыг хичээж, хүн болгоныг өө сэвгүй байлгах гэдэг тэд амьдралын тухай нэг л сайхан төсөөлөлтэй, тийм ч байх ёстой гэж үзээд сэтгэл зүрхээ баясгах, аливаа зүйлийг олж харах чадваргүй байдаг. Тэд сэтгэл дундуур гонсгор амьдардаг
  • Бардам байдал
    Өөрийгөө хэзээ ч буруутгадаггүй тэд инээж баясч цагийг аятайхан өнгөрөөж чаддаггүй, амьдралын хар бараан талыг хардаг.
  • Бусдыг буруушаах байдал
    Өөртэй нь санал нийлээгүй л бол шууд буруушаах. Ийм хүмүүс бусдыг хайрлах энэрэлгүй бөгөөд хүмүүсээс нүүр бууруулж явдаг.
  • Өөрийнхөө сул болон хүчтэй талыг үнэлж үздэггүй
    Тэд өөрсдийгөө хөгжүүлэх, муу зуршлаа өөрчилнө гэдэгтээ итгэдэггүй. Буруугаа хүлээдэггүй.
  • Yргэлж эрхээ шаардах байдал
    Yүргээ ухамсарладаггүй
  • Зав зайгүй ажиллаж, төлөвлөгөөндөө дарагдах байдал
    Байнга ажилласаар байгаад тайван унтаж ч чадахгүй, сүүлдээ уцаартай болдог
  • Бусдыг өөрийнхөө зарц мэт байлгах байдал
    Их хувиа хичээсэн зантай бөгөөд би бусдад юу өгч чадах билээ гэж бодохоосоо илүү хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг.
  • Шүүмжилж гоочлох байдал
    Бусдын улыг шагайж нэг хазгай гишгэхийг нь анаж байдаг. Эдгээр зан байдлын хэд нь ч танд байж болох юм. Уурладаггүй хүн нэг ч байдаггүй. Гэхдээ та уурандаа хязгаар тавих хэрэгтэй. Хүмүүс уурлахаараа яадаг вэ? гэвэл уураа барьдаг энэ нь хаанаас нь ч харсан уурлаагүй дүр үзүүлж, тоохгүй царайлаад байвал уурлахаа больчих нь гэж боддог. Хэдий тэвчиж байгаа ч дотроо хүчтэй бас их хорон.

Уураа илэрхийлэх
-Хүн уураа ширүүн эсвэл нааштай байдлаар илэрхийлэхээ сонгох боломжтой.
-Догширч ширүүлбэл нөгөө хүнийхээ үзэл бодол,эрх ашгийг хүндэтгэхгүй байна гэсэн үг.
Тиймээс уураа барьж тэвчих нь зөв бас хүсэх зүйл бишээ. 

Аливаа асуудал мартсанаараа шийдвэрлэгдэхгүй. 

Та уурласан ч нааштай байх нь өөрийнхөө байр сууринд бат зогсонгоо нөгөө хүнийхээ нэр сүрийг хүндэтгэж байгаа хэрэг. Хамгийн зөв сонголт бол уурлахаа болиод бодол санаагаа чөлөөлөх ингэж чадвал та урагшаа гэсэн өөдрөг хандлагатай болж уурлах хэрэггүй гэж шийдээд хорсон муу саналгүйгээр орхидог. 

Та ямартай ч үнэн голоосоо уучилж чадвал ялалтыг байгуулж буй хэрэг. 

Та оролдоод үзээрэй. 

Уур тэнэгийн цээжинд оршдог учраас уурлах сэтгэлийг бүү урьтал болго.



Холбоотой мэдээ