Эрэлттэй мэргэжилтэн болох 6 алхам
НийгэмХүн бүр өөрсдийн бизнесийн ур чадварыг нэмэгдүүлэх, хувийн брэндийг бий болгох өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг эрмэлздэг.
Тэгвэл зарим хялбар зүйлсийг маш сайн сонголт болох магадлалтай. Өөрийн карьераа эхлүүлж, дээшлүүлж илүү их мөнгө олох хялбар 6 алхмыг санал болгож байна.
1. Борлуулалтын ур чадвараа хөгжүүл
Борлуулалт гэдэг бол капитализмын амин сүнс билээ.
Борлуулалтгүйгээр вальют арилжаа, мөнгөний ханш цаашлаад татварын хэмжээ сайжрахгүй.
Чадварлаг борлуулалтын ур чадвартай болчихвол өрсөлдөхүйц давуу тал болно гэдгийг итгэлтэй хэлье.
Зүгээр л бодит ертөнцийг хар.
Чадварлаг ажилчид борлуултын үйл хэрэгт онцгой сайн байдаг ба бизнесийн ертөнцөд том ялалтыг авч ирдэг хүмүүс юм.
Танд бизнесийн ертөнцөд маш гайхалтай санаа төрсөн ч түүнийгээ сурталчилж хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид, эсвэл чадварлаг ажилчдад хүргэж чаддаггүй.
Энэ бол бизнес эрхлэгчдийн бодит үнэн.
Бизнес эрхлэгчид гэлтгүй хүн бүрт шаардлагатай ур чадвар юм.
Сайн ажил хайхын тулд өөрийгөө сурталчилах, ур чадвараа харуулж чаддаггүй.
Ямар ч ажилд амжилт олохын тулд борлуулалтын ур чадвар зайлшгүй шаардлагатай юм.
Гайхалтай мэдээ дуулгахад корпорациудад борлуулалтын зуу зуун хөтөлбөр байдаг ба тэдгээр нь ном, видео, онлайн сургалт гэх мэт үнэгүй байдаг ажээ.
2. Харь хэлийг бүрэн эзэмш
Бизнесийн сургуульд байхад хэл сурна гэдэг бүтэн нэг жилийн зарцуулсан нүсэр том ажил байсан санагдаж байна.
Дундаж хүн өөр орны хэлийг бүрэн эзэмшихэд өдөрт 6 цаг суралцаж 2 жил шаардагддаг гэнэ.
Хятад дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч гүрэн болох үйл явц хурдацтай өсөн нэмэгдэж байгаа бөгөөд удахгүй дэлхийн хамгийн том өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болох учраас ирээдүйн бизнес эрхлэгчид Мандарин хэл сонгож судлах ёстой болоод байгаа юм.
Хятад бизнесийн хамтрагчид гэрээ хэлэлцээр, албан уулзалтын үед төрөлх хэлээрээ ярьдаг учир орчуулагч шаардлагатай болдог.
Хятад хэл эзэмших нь танд маш том давуу талыг олгоно.
3. Код бичиж сур
Код сурах нь бизнесийн салбарын нэг өчүүхэн хэсгийг эзэлдэгч гэлээ таны бизнесийн бүх зүйлийг эерэг хэлбэлзэлд оруулж чадах ур чадвар гэдгийг баталж чадна.
Нэн тэргүүнд код бичихэд цэгцтэй, логик сэтгэлгээ шаардагддаг.
Энэ нь төвөгтэй зүйлсийг жижиг хэсгүүдэд хувааж, энгийн салангид хуваагдсан хэсгүүд нь нөөцийн менежмент цаг хугацааны мөн чанар болно.
Хоёр дугаарт програмын олон газарт нэг ижил зүйлийг хийх кодын бичил хэсгийг шинэчлэхээс илүү дэд програмыг шинэчлэж бүтээхэд хялбар, хурдан байдаг.
Гурав дугаарт програмчлалын хэл хүмүүсийн бодолд нөлөөлдөг.
Техникийн мэргэжлийн үг хэллэг хэрэглэхийн зайлсхийж техникийн мэдлэг олгох, ойлгоход хялбар үг хэллэг ашиглах хэрэгтэй.
Эцэст нь хэрэглэгчдийн гар утсан дээр аппликейшнээр гинжин системийг бий болгох программ хангамжийг аж ахуйн нэгж бүр дэмжиж байгаа билээ.
Өнөөгийн шийдвэр гаргагчид кодыг ойлгох нь 19-р зууны төмөр замын магнат уурын хөдөлгүүр хэрхэн ажилладгыг мэдэхтэй адил зүйл биш юм.
4. Шилдэг түүх яригч болох
Мэдээллийн эдийн засгийн талаарх яриаг санаж байна уу?
Хүн бүр мэдээлэлд живж байна.
Мэдээлэл асар их дарамтан дундах өрсөлдөх чадвар болон хувирсан.
Мэдээллийн эдийн засгаас асар хурдацтай түүх ярих эдийн засаг болон хувирч байна.
Хүмүүс мэдээлэл хүсдэггүй.
Харин тэд таны компани болон бүтээгдэхүүн өөрсдийнх нь амьдралд хэрхэн нийцэх талаар ойлгохыг хүсдэг.
Тэр таны амжилтын түүхийг сонсохыг хүсэж байна.
TED talks-ийн өөрсдийн түүхээ ярьсан илтгэлүүд сая сая хандалтыг авсан.
Онлайн зар хүртэл түүх ярих байдал руу шилжиж байна.
Ихэнх бизнес эрхлэгчид мэдээллийг хүснэгтэн болоод графикан хэлбэрт оруулаад Powerpoint дээр байрлуулчихдаг.
Гэвч харсан болоод сонссон бодит зүйл дээр үндэслэсэн сайхан түүх ярих санаа маш бага хэсгийг эзэлдэг.
Гайхалтай түүх яригч байхын тулд түүхийн бүрэлдэхүүн хэсгийг судлах хэрэгтэй.
"What Great Salespeople Do" номыг санал болгож байна.
Дараа нь The Moth Radio Hour 50 цагийн турш сонсохыг зөвлөе.
Дадлага ажил нэмээд л та бүгдийг байлдан дагуулах болно.
5. Шилдэг борлуулалттай ном бич
Шилдэг борлуулалт гэдэг үгийг битгий хүндээр хүлээн авч өөрийгөө төөрүүлэх хэрэггүй.
Нью Иорк Таймсын бестселлэрийн жагсаалтад хэн ч орж чадна.
Хэрэв тэдний бизнесийн хамтрагчид, найз нөхөд нь 2500 хувийг худалдаж авах юм бол шүү дээ.
Номын нэг бүрийн үнэ 25$ гээд 2500 ширхэг нь 62500$ болно.
Мэдээж хэрэг ном бичихэд бага зэрэг асуудал бий.
Харин таны нэг ном шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтах юм бол таны хувийн карьер үсрэлттэйгээр өсөн нэмэгдэх болно.
Та хэдий бичиж, нийтлэж, номоо сурталчилсан ч шилдэг борлуулалттай номын жагсаалтад ороогүй бол таны ном бизнесийн ертөнцөд таныг илэрхийлэх нөлөө бүхий нэрийн хуудас болно.
6. Өөрийнхөө бизнесийг эхлүүл