П.Алтантөгс: Давхар автобусыг БНХАУ руу буцаасан

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-08 07:27:28


Өдийгөөс яг нэг жилийн өмнө Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд давхар автобус явж, их хотын чимэг болсон “түүхтэй”. 

Нэг сар туршигдаж, өнгөрсөн оны долдугаар сараас үйлчилгээнд явж эхэлсэн давхар автобус нэг л өглөө алга болчихсон. 

  Тэгвэл энэ удаа давхар автобус хаачсан талаар албаны хүнээс тодрууллаа. 

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захиргааны хэлтсийн дарга П.Алтантөгс дараах хариултыг өгч байна.

Өнгөрсөн онд нийтийн тээврийн салбар парк шинэчлэл хийж хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхэлсэн. 

Гэтэл удаа ч үгүй давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан. 

Яагаад хоёр давхар цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг зогсоосон бэ?

-Өнгөрсөн жил БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” автобусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн автобуснуудыг туршилтын журмаар оруулж ирсэн. 

Өөрөөр хэлбэл, манай улсад тохиромжтой эсэх, өндөр, дулаалга, зэргийг шалгасан юм. 

Жишээлбэл, зуны кондиншинтой боловч өвлийн халаалтгүй. 

Тиймээс нэмэлт дулаалгын систем  хэрэгтэй болно. 

Монгол улсын нөхцөл байдалд тохирч байгаа эсэхийг туршиж байж нийтийн тээвэрт явуулах зөвшөөрөл авдаг. 

Ингээд манай улсын нөхцөл байдалд тохирсон автобус үйлдвэрлүүлэхээр туршилтын автобусыг нэгдүгээр сард БНХАУ-руу буцаасан. 

Манай улсын нөхцөл байдалд тохирсон зуун хувь цахилгаан давхар автобус 10 ширхэг үйлдвэрлэгдэж бэлэн болсон байгаа. 

Үйлдвэрийн техникийн шалгалтууд нь дууссан.  

Гэхдээ коронавирус халдварын  нөхцөл байдлын улмаас тээвэрлэлт нь хүлээгдэж байна.

Мөн үйлдвэрлэгдээд оруулж ирсэн нэг давхар цахилгаан 35 автобус бий. 

Үүнээс өнөөдрөөс 15 нь үйлчилгээнд гарч байгаа бол нийтийн тээврийн шугам, зохицуулалт, смарт тоног төхөөрөмжийн асуудлаас үүдэн 20 автобус нь үйлчилгээнд гараагүй байна. 

Давхар автобус нэг бүр нь 200 мянган  долларын үнэтэй гэсэн мэдээлэл байна?

-Цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 200 км явна.  

Давхар автобус нэг бүр нь ойролцоогоор 445 сая төгрөгийн үнэтэй. 

Үндсэн үнэ дээр нь хил, гаалийн онцгой албан татвар нэмэгдээд 550 сая орчим болж байгаа. 

Уг нь манай улсад үйлдвэрлэгддэггүй автобус гаалийн татвараас чөлөөлөгдөх ёстой. 

Гэтэл “монголд үйлдвэрлэдэг” гэдэг шошго авснаас болоод онцгой албан татвар төлөөд ийм өндөр үнэтэй болж байгаа юм.

Давхар автобусыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой юу?

-Боломжгүй. 

Манай улсад үйлдвэрлэгдсэн гурван автобус байна. 

Тэр нь байна байна эвдэрчихдэг. 

Монголд үйлдвэрлээгүй. 

БНХАУ-аас авч ирж угсарч байгаа. 

Түүнийгээ монголд үйлдвэрлэсэн гэж “шошго” зүүдэг. 

Энэ нь нийтийн тээвэрт хор уршигтай байна.

 

Холбоотой мэдээ