Банкны карт уншигч пос төхөөрөмжийн дээрэм, луйвар

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-11 02:24:06

Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,

ШӨХТГ-н дарга Бат-Өлзийн Бат-эрдэнэ 

нарын сонорт;

Банкны карт уншигч пос төхөөрөмжийн 

/нэг хоногийн шүү/ 1%-н үйлчилгээний шимтгэл нэртэй дээрэмийн талаар юу гэж бодож байна??? 

1хоногт  1% 

1сард      30%

1жилд     365%

Нэг жижиг үйлчилгээний газар өдөрт 1сая төгрөг посоор уншуулна гэж бодьё. Тэгвэл

1хоногт -  10.000

1сард.  -    300.000

Нэг жилд-3.600.000 төг шимтгэлд нь өгч байна!!!

Бас цахим мобайлаар орлого зарлага бүрт 50-500төгрөг татна. 


Энэ бол Монголын банкуудын улаан цайм дээрэм луйвар!!! 

Үйлчилгээний хураамж байлгүй л яахав. 

0.1% байхад л болыш дээ

Банкин дээр очоод хэдэн ч төгрөгний гүйлгээ шилжүүлэг хийсэн 200-500төгрөгний хураамжтай байдаг биз дээ.

Пос цахим төхөөрөмжөөр гүйлгээ хийх нь харин ч зардал багатай үйлчилгээ баймаар юм даа. 

Карт эзэмшигчээс бас үйлчилгээний хураамж татна

Энэ шудрага явдал уу!?!?!

Банкууд давуу байдлаа ашиглаж ард түмэнд шууд тулган хүлээлгэсэн дээрэм  !!!

Төрийн хяналтын байгууллагуудын анхаарал хандуулах асуудал чинь энэ шүү!!!

Та бүхний ажил ТҮЦ дэлгүүр Алибаба Цагаан самарханаар хязгаарлагдах ёсгүй!!!

Татвар шимтгэл хураамж дарамт.....бас дахин татвар шимтгэл хураамж дарамт...........

Ард түмэн бид яаж энэ бүхний доороос өндийх юм бэ дарга нараа!!!

Бүх худалдаа үйлчилгээ эрхлэгчидээ банкны посын үйлчилгээний өндөр хураамжийг бууруулах асуудал дээр нэгдэцгээе!!!

2021 оны 7-р сарын 1-нээс бүх татвар нэмэгдсэнээр мөн дулаан, гэрэл цахилгаанаа төлж эхэлнэ.

Сүүлийн хоёр жил ямарч орлогогүй хувииараа хөдөлмөр эрхлэгчид бүрэн сөхөрлөө яах вэ!?!?!

Эсвэл хувь тавилантайгаа эвлэрээд шулуулаад дарлуулаад явах уу!

Бид чинь босоо хийморьтой шулуун, шударга, оюунлага, гэгээлэг ард түмний үр сад билээ.

Монгол хүний гэгээн ухаанд итгэдэг.


Холбоотой мэдээ