Сонгуулийн ерөнхий хороо У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-11 04:41:40

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэр гаргажээ.

Уг шийдвэрийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аас У.Хүрэлсүхийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм.

Энэ сарын 9-нд болсон санал хураалтын дүнгээр, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.8 хувь буюу 823 326 иргэний санал авсан. 

Харин “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.3 хувь буюу 246 968 сонгогчийн санал,

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 6 хувь буюу 72 832 сонгогчийн санал авлаа. Харин саналын хуудсанд огт тэмдэглэгээ хийгээгүй буюу “цагаан сонголт”-ыг 71 937  хүн өгсөн нь нийт саналын 5.92 хувийг эзэлж байгаа юм.




Холбоотой мэдээ