Хятадын хавсралтуудын хоригийг хүчингүй болгосныг нааштай алхам гэж үзжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-11 04:49:40


БЭЭЖИН. /Xinhua/. АНУ Хятадын “TikTok”, WeChat” зэрэг программ хангамжийн хавсралтуудыг чиглэсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь нааштай алхам юм гэж БНХАУ-ын Худалдааны яам пүрэв гарагт мэдэгджээ.

“АНУ Хятадын компаниудад тэгш, шударга хандаж, эдийн засаг, худалдааны асуудлуудыг улс төржүүлэхээс зайлсхийнэ гэдэгт бид найдаж байна” гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн хэлсэн байна. 

Мөн хоёр орны хоорондын эдийн засаг, худалдааны харилцаа нь харилцан ашигтайг тэрбээр дурдаад, харилцан бие биеэ хүндэтгэх, тэгш байх зарчимд тулгуурлан шийдэл эрэлхийлэх боломжтойг онцлон тэмдэглэжээ. 

“БНХАУ бусад орны эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн ахиц дэвшлийг сайшаан хүлээн авдаг бол эдийн засаг, худалдааны асуудлуудыг улстөржүүлж, харилцан ашиггүй нөхцөл байдал үүсгэхийн эсрэг байр суурь баримталдаг” гэж мөн хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.  


Холбоотой мэдээ