Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд Педро Кастильо ялж байна

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-11 04:54:31

БОГОТА. /TASS/. Перугийн ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын зүүний “Чөлөөт Перу” намын төлөөлөгч Педро Кастильо ялж байна.

Саналын хуудасны 99.2 хувийг тоолсны дараах байдлаар Кастильод сонгогчдын 50.1 хувь буюу 8.8 сая хүн саналаа өгсөн бол түүний өрсөлдөгч, барууны “Ардын хүч” намаас нэр дэвшигч Кейко Фухиморийг 49.8 хувь нь буюу 8.7 сая орчим хүн дэмжээд байгаа аж. Саналаа өгөх эрхтэй хүмүүсийн 25 гаруй хувь нь сонгуулийн хэсэг дээр очоогүй аж.

Саналын хуудаснуудыг тоолсноос хойш Фухимори ялимгүй давуу саналаар тэргүүлж байжээ. Кастильо ялагдаж буйгаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд орон нутагт саналын хуудаснуудыг боловсруулж дуусах хүртэл хүлээцтэй байхыг дэмжигчиддээ уриалжээ. Үүнээс гадна зүүний нам саналын тоог маш нарийн зөв тоолохыг Сонгуулийн төв хорооноос шаардсан байна.

Перугийн ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн 7 дугаар сарын 28-нд үүрэгт ажилдаа орох бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь 5 жил байх юм.

Холбоотой мэдээ