БНХАУ цахим валютыг хүчтэй эсэргүүцэж байгаа энэ үед эрх баригчид биткоин худалдан авч хууль бус мөнгө угаадаг сүлжээг илрүүлэн 1100 хүнийг баривчилжээ.
Цагдаа нарын мэдээлж байгаагаар баривчлагдсан сэжигтнүүд үйлчлүүлэгчдийнхээ хууль бус аргаар олсон мөнгийг цахим валют худалдаж авах замаар угаадаг байжээ.
Гэхдээ тус сүлжээ өнөөг хүртэл хэр хэмжээний мөнгө угаасан талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Хятадын хэд хэдэн муж сүүлийн үед эрчим хүч хэмнэхийн төлөө цахим валют олборлохыг бүрэн хориглосон билээ.
Гэсэн ч Хятад улсад дэлхийн нийт биткоины гүйлгээний 80 орчим хувийг дангаараа эзэлж буй хэвээрээ байна.
Харин биткоин олборлоход зарцуулагддаг нийт эрчим хүчний найман хувь нь Азиас гардаг аж.
Хятадад энэ оны эхээр крипто валютын бирж болон төлбөрийн хэлбэр санал болгохыг албан ёсоор хоригложээ.
Түүнчлэн 2019 онд дотооддоо крипто валютаар гүйлгээ хийхийг хориглож байсан билээ.
Гэсэн ч одоохондоо ард иргэд цахим валют эзэмших талаар ямар нэг байдлаар хязгаарлаагүй байна.
Эх сурвалж: RT.COM