Ян Жечи Бринкентэй утсаар ярьжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-11 16:00:46


Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Бринкений урилгаар, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга Ян Жечи 2021 оны 6-р сарын 11-нд түүнтэй утсаар ярьжээ.

Ян Жиечи:

Дэлхий дээр ганцхан тогтолцоо, ганцхан дэг журам байдаг, тухайлбал НҮБ-ын төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан дэг журам болно.

Харин цөөхөн хэдэн хүний ​​өмгөөлдөг тогтолцоо, дэг журам гэгч зүйл байхгүй.

Дэлхий дээр мөн нийтлэг ганхцан дүрэм байдаг, тэр нь даруй НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ болохоос цөөн хэдэн улс орны томъёолсон “дүрэм” биш.

Дэлхий дээр нэг л төрлийн олон талт үзэл гэж байдаг нь НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зорилго, зарчимд суурилсан, голч шударгаар харилцсан, харилцан ашигтай хамтран ажилласан олон талт үзэл болохоос “жижиг тойрог”, “бүлгийн улс төр” -ийн ашиг сонирхолд тулгуурласан хуурамч олон талт үзэл биш юм.

Энх тайванч хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө бол хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл юм.

Бүрэн эрхт байдлыг хүндэтгэх бол хүний ​​эрхийг хамгаалж баталгаажуулахын урьдчилсан нөхцөл мөн.

Америк өөрийн дотоодын хүний ​​эрхийн ноцтой зөрчлөө шийдвэрлэж, “хүний ​​эрхийн асуудал” гэгчийг бусад орны дотоод хэрэгт дур мэдэн хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашиглахгүй байх ёстой.

Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд Хятад улс идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд өвчин тахлыг ашиглан Хятадыг гүтгэн доромжлох, харлуулах аливаа жигшүүрт үйлдлийн эсрэг ч тууштай тэмцэх болно. 

Америкийн зарим хүмүүс "Коронавирус Үханий лабораториос алдагдсан" гэсэн ямар ч үндэслэлгүй яриа зохиож, тарааж байгаад Хятад улс хатуу чанга эсэргүүцэл илэрхийлж байна. 

Бодит баримт, шинжлэх ухааныг хүндэтгэж, вирусын эх үүсвэрийг хайх ажлыг улс төржүүлэхгүй байж, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагаанд илүү анхаарлаа хандуулахыг Америкт хандан уриалж байна гэжээ.

Бринкен: Америк, Хятадын сүүлийн үеийн яриа хэлцэл нь хоёр талын харилцаанд ашигтай бөгөөд Хятадтай бүх түвшинд харилцаа холбоо, солилцоогоо нэмэгдүүлэхийг Америкийн тал маш их хүсэж байна. 

Америк нэг Хятадын бодлогыг тууштай баримталж, Хятад-Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг мөрдөнө. 

Түүнчлэн АНУ олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятад улстай зохицуулалттай ажиллахад найдаж байна.

Хоёр талараа анхаарал хандуулж бусад асуудлуудаар саналаа солилцжээ.

Холбоотой мэдээ