Тамхинаас гарах хамгийн шилдэг арга
НийгэмОксфордын их сургуулийн судлаачид тамхинаас гарах хамгийн үр дүнтэй аргыг олох зорилгоор нэгэн шинэ судалгаа явуулсан байна.
Тэд тамхинаас гарах хүсэлтэй 700 залууг аажмаар эсвэл шууд гарах гэсэн хоёр бүлэгт хуваасан аж. Өөрөөр хэлбэл, өдөрт дор хаяж 15 ширхэг тамхи татдаг хүмүүс тамхинаас татгалзахад дээрх хоёр аргын аль нь илүү үр дүнтэй болохыг мэдэх зорилготой байжээ.
Судалгааны дүнд хорт утаанаас аажмаар гарна гэж боддог хүмүүсээс шууд хаяна гэж бодоод эрс шийддэг хүмүүс 25 хувиар илүү үр дүнд хүрдгийг баталсан байна.
Учир нь, судалгаа явагдсанаас зургаан сарын дараа аажмаар гарах бүлгийн 15.5 хувь нь, харин шууд гарах бүлгийн 22 хувь нь тамхинаас бүрэн татгалцаж чадсан юм.
Сонирхуулахад, судалгаанд оролцогсдын ихэнх нь никотины хэрэглээнээс татгалзахын тулд огцом биш аажмаар гарах аргыг хэрэглэвэл илүү үр дүнд хүрнэ гэж боддог нь харагджээ.
Тамхиа хаях тохиромжтой өдрийг сонгоод өөртөө амлалт өг.
Тэгээд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй шууд хая”
“Тамхиа хаях тохиромжтой өдрийг сонгоод өөртөө амлалт өг.
Тэгээд ямар ч эргэлзээ тээнэгэлзээгүй шууд хая” гэж судалгааг удирдсан профессор зөвлөж байна.