Тамхины хор гадагшлуулах найман хүнс

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-12 02:10:13
Тамхины улмаас хүний биед үүсдэг никос болон бусад хорыг биеэс гадагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг найман хүнсийг танилцуулж байна.

1. Цэцэгт байцаа

Цэцэгт байцаа нь витамин В5, С, В витаминыг их хэмжээгээр агуулдаг учир таны биед шингэсэн тамхины хорыг гадагшлуулахад тусална. 

Цэцэгт байцаанаас ялгардаг витамин С бодисын солилцоог сайжруулж, уушгийг чинь хамгаална. 

Мөн цэцэгт байцаанд уушгины эд эсийг хамгаалдаг NRF2 нэртэй ген агуулагддаг.


2. Жүрж

Жүрж жимсэнд маш их хэмжээний никотины эсрэг үйлчлэх витамин С агуулагддаг. 

Өдөр бүр жүржийн шүүсийг шахаж хэрэглэвэл никотиноос үүсдэг стресс, сэтгэл зовнилыг тань бууруулахад тусална.


3.Бууцай

Бууцай нь фолийн хүчил агуулдаг учир таны биед байгаа никотиныг устгаж чадна. 

Никотин нь ихэвчлэн унтаж байхад, эсвэл тамхи татахаа зогсоох үед хүний биед үйлчилдэг. 

Бууцайнд агуулагдах фолийн хүчил нь оюун ухаан, сэтгэл санаанд нөлөөлж, никотины эсрэг үйлчилнэ.


4. Цагаан гаа

Цагаан гаа нь тамхи татах хүсэл дуршлыг бууруулна. 

Өдөр бүр хэрэглэвэл тамхинаас гаргаж, биеийн жинг бууруулан никотиноос үүссэн цусны бохирдлыг цэвэрлэнэ.


5. Цангис жимс

Цангис жимсний хүчил маш хурдтайгаар таны цусан дахь тамхины никотиныг цэвэрлэнэ. 

Та тамхинаас гарч байгаа бол цангис жимсийг түлхүү хэрэглээрэй.

Цангис жимсний хүчилд элсэн чихэр ихээр агуулагддаг учир таны тамхийг орлож чадна.


6. Лимон

Лимон бол никотинтой тэмцэх хүчтэй зэвсэг юм. 

Нэг ширхэг тамхины никитон таны биед гурав хоног байдаг. 

Никитоны хор хөнөөлийн улмаас арьсанд нүхжилт үүсч, хар цагаан батга шавдаг. 

Тэгвэл лимоныг хүнсэндээ хэрэглэснээр таны арьс бэхжиж, тамхи татах хүслийг буруулдаг.


7. Лууван

Лууван их хэмжээний витамин А, С агуулдаг. 

Хэрэв та тамхичин бол өдөрт хэд хэдэн удаа лууван идээрэй. 

Тамхины улмаас гэмтсэн мэдрэлийн эд эс системүүдийг сэргээж, тархины үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.


8. Анар жимс

Тамхи татах нь зүрхний цохилт, цусны даралтыг нэмэгдүүлж, таны цусны урсгалд хүчилтөрөгчийн түвшинг бууруулна. 

Тэгвэл ганц ширхэг анар жимс таны биед гараад байгаа сөрөг өөрчлөлтийг саармагжуулж, цусны эргэлтийг сайжруулахад туслана.


Эрүүл энхийг хүсье.

                                Хийморь Чука



Холбоотой мэдээ