Д.ЧОЙЖАМЦ ХАМБА ЯГ Л ХЭЛЖ ДЭЭ …

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-06-12 02:13:23

Нэг айлд очоод ном уншлаа. 

Зурагтаар УИХ-ын гишүүн ярилцлага өгч байна. 

Тэгсэн өнөөх айлын эхнэр “Энэ балай чинь өчнөөн мөнгө идэж уусан. 

Өмч хувьчлалаар ганц завшсан хүн дээ” гэж байна. 

Нэг загвар өмсөгч охины тухай мэдээлэл гарсан чинь “Өө энэ мисс чинь баячуудтай явж байгаад хоёр ч орон сууцтай болчихсон шүү дээ” гэлээ. 

Гэтэл олны танил гэхээргүй нэг эмэгтэй гартал би ч дотроо “За энэ хүнийг сайн танихгүй юм чинь юм хэлэхгүй байлгүй” гэж дотроо бараг залбирч суутал “Дарвайсан шар гуйлгачин чинь юу гээд байгаа юм” гэж байна.

Ерөөсөө бид бусдын өөг л хараад байхаас биш өөрсдийгөө харахаа байчихсан, ёс зүйгээ уландаа гишгэчихсэн юм биш биз дээ. 

Нэгэн тохь суусан ламхай хэлж байна. 

Та нар битгий хараал хэлж бай энэ агаарт чинь нүдэнд үл үзэгдэх бичил нян бактерууд бужигнаж байдгийн хүн хараал хэлэх тоолонд тэр нянгууд идэвхижээд та нар дээр ирж наалддаг хүмүүс ингэж бохирддогоо мэддэггүй. 

Гэтэл энэ нь үнэний ортой гэдгийг батласан байдаг. 

Эрдэмтэд хоёр стаканд ус хийгээд нэгэнд нь хөөрхөн, сайхан гэх мэт үгс хэлээд нөгөөд нь хараалын үг хэлээд хоолыг шинжилвэл хараал хэлсэн усыг хүнд ашигтай эрдэс бодисууд нь үхчихсэн байсан гэдэг. 

Тэгэхээр хараалын үгээ тэвчвэл нэн зохилтой хэмээн ярив.

Холбоотой мэдээ