Маскаа авахыг зөвшөөрөх өдөр - 2021.06.23 !

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-11 21:14:59


Швейцарийн Холбооны Улсын Зөвлөл гаргасан удаах шийдвэрээ ард түмэндээ танилцуулж байна. 

2021.06.23-ны өдрөөс эхлэн : 

- гудамжинд 

- вокзал, автобусны буудал 

- ажлын байрандаа (даргын шийдвэрээр) 

- дунд сургуулийн хичээлийн танхим 

... зэрэг газруудад маскыг заавал зүйх албагүй болохнээ ! 


Мөн рестораны доторх ширээнд 6 хүн хамтдаа хооллож болно. 

Гадна орчинд зай барих шаардлага үгүй. 

Харин дисконд орох бол ковид сертификатаа шалгуулан бүжиж болно гэнэ ! 


- 1000 хүртлэх үзэгчийг кино театр хүлээн авч болно. 

- Хурим, банкет үдэшлэгт 250 хүн зогсоогоор оролцох боломжтой. 

Гэхдээ тухайн заалны 1/2-ийг дүүргэхээр хүний тоог тооцоолно. 


Том жагсаал, тоглолт концерт :

- 3000 хүн дотор 

- 5000 хүн гадна 

цугларч болно. 


Эрүүл мэндийн сайд Mr.Berset : 

« 95% хувиар вирусээс хамгаалах чадвартай вакцин бидний амьдралыг зөв чиглэлд хөтөлж чадаж байгаа нь батлагдан харагдаж байна ! 

Манай улсад дээд зэргийн хамгаалалттай вакцин, хийлгэх хүсэлтэй хүмүүст үнэ төлбөргүйгээр хангалттай байгаа.! 


Вакцины ачаар бид энэ вирусны давалгааг давж гарч байгаа нь маргаангүй үнэн ! » хэмээн хэлэх үгтэй хийсэн зүйлтэй сайд мэдэгдэж байна даа..!



Эх сурвалж: RTS info 2021.06.11

Холбоотой мэдээ